ЮНЕСКО-гийн Залуучуудын сайн санааны элчээр ажиллаж буй SEVENTEEN хамтлаг Олон улсын залуусын өдрийг тохиолдуулан 250,000 ам.долларыг /898 сая төгрөг/ ЮНЕСКО-д хандивлажээ.
Уг хөрөнгө нь буяны дуудлага худалдаанаас бүрдсэн бөгөөд SEVENTEEN, ЮНЕСКО нарын хамтран эхлүүлсэн хөтөлбөрийг бэхжүүлэхэд ашиглагдана.
Дуудлага худалдаагаар SEVENTEEN-ийн гишүүд загварын дизайнд нь оролцсон арьсан хүрэм, хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй футболк, “Labubu” дүрийн тусгай хувилбар зэрэг цөөн тоотой, дахин үйлдвэрлэгдэхгүй зүйлсийг зарсан байна.
SEVENTEEN нь Олон улсын залуусын өдөр нь тэдний хувьд онцгой утгатай гэдгийг онцолж, өөрсдийн хөгжим олон жилийн турш залуу насны олон өнгө төрхийг харуулж ирсэн хэмээн дурдав. Мөн дэлхий даяарх мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлж буй залууст урам зориг өгсөн мэндчилгээ илгээжээ.
2023 онд ЮНЕСКО-гийн анхны Залуучуудын сайн санааны элчээр томилогдсоноос хойш SEVENTEEN дэлхийн залуусын сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэмжихэд 1 сая ам.доллар хандивлаж, 100 залуусын төслийг санхүүжүүлсэн байна. Мөн тэд ЮНЕСКО-гийн төв байранд (Парис) болсон 13 дахь Залуучуудын чуулганы үеэр илтгэл тавьж, тоглолт хийсэн анхны K-pop уран бүтээлч болж түүх бүтээжээ.
Хамтлагийн 'SEVENTEEN WORLD TOUR [NEW_]' аялан тоглолт есдүгээр сарын 13–14-нд Инчоноос эхэлж, аравдугаар сард Хонг Конг болон АНУ-ын таван хотод, 11–12-р сард Японы дөрвөн том хотод үргэлжилнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!