Олон улсын оюутнуудад зориулсан БНСУ-ын ШИЛДЭГ 5 ТЭТГЭЛЭГ


О.Номуншүр | YOLO.MN
2018-01-17

Солонгос улсын шилдэг их дээд сургуулиудаас олон улсын оюутнуудад зориулж жил бүр маш олон тэтгэлэг зарлагддаг. Эдгээр тэтгэлэгүүдийн талаарх ерөнхий мэдээллийг сонирхоно уу. wink

1. ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Солонгос улсын засгийн газар нь олон улсын оюутнуудад зориулж жил бүр засгийн газрын тэтгэлэг зарладаг. Тэтгэлэгийн гол зорилго нь олон улсын оюутнуудыг солонгос улсад сургах улмаар Солонгос улсыг сурталчлах нийгэмд нь хувь нэмэр оруулахад оршино.

Тэтгэлэгийн хэмжээ: Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн стипенд, онгоцны зардал, хэлний бэлтгэлийн төлбөр, суурьших зардал,эрүүл мэндийн даатгал болон сурч байх хугацаанд гарах бүх зардлууд багтдаг. 

Өргөдөл хүлээн авах хугацаа: 

  • Баклавар 10-11 сард
  • Мастер, Доктор 4 сард

Өргөдлийн гаргах үйл явц: 
Та шууд их сургуулиар нь эсвэл элчин сайдын яамаар нь дамжуулан өргөдөл гаргаж болно. Ихэнхи хүмүүс элчин сайдын яамаар дамжуулж өргөдөл гаргах нь амархан гэлцдэг. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.niied.go.kr хаягаар зочлоорой.


2. СӨҮЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

Сөүлийн их сургууль нь Солонгосын нэгдсэн гурван ( SKY) их сургуулийн нэг нь юм. Нэгдсэн гурван (SKY) их сургуульд Сөүлийн их сургууль, Юэнсэй их сургууль болон Солонгосын их сургууль багтдаг. Эдгээр сургуулиуд хамгийн алдартай бөгөөд солонгос оюутнуудын мөрөөдөл болсон хамгийн сайн сургууль юм. 

Тэтгэлэгийн хэмжээ: Бүх тэтгэлэгт хамрагдана. 
Өргөдөл хүлээн авах хугацаа:

  • Баклаварт  1-р сарын 9-нөөс 2-р сарын 16  
    6-р сарын 5-наас 7-р сарын 13 
  • Мастер болон Докторт 2-р сарын 20 ноос 3-р сарын 30
    8-р сарын 7-ноос 8-р сарын 30

Дэлгэрэнгүй мэдээллийг www.useoul.edu сайтаас авна уу.


3. ЮЭНСЭЙ ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

Өмнө дурьдсанчлан Юэнсэй их сургууль нь Солонгосын нэгдсэн гурван (SKY) их сургуулийн нэг бөгөөд бүх хичээл нь англиар заагддаг болсноос хойш дэлхийн өнцөг булан бүрээс  маш олон оюутан проффесорууд хүрэлцэн ирдэг болсон. 

Тэтгэлэгийн хэмжээ: Тэтгэлэгт сургалтын бүх төлбөр багтана.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 

  • 6-р сарын 26-наас 8-р сарын 25,
  • 10-р сарын 10-наас 11-р сарын 16,
  • 1-р сарын 10 наас 3-р сарын 22 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг www.yonsei.ac.kr сайтаас аваарай. 


4. СОЛОНГОСЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

Солонгосын их сургууль нь мөн солонгостой нэр хүндтэй шилдэг их сургууль юм. Энэхүү их сургууль нь сэтгэл судлал, бизнесийн удирдлага, улс төр судлал зэрэг чиглэлүүдээр улстаа дээгүүрт ордог. 

Тэтгэлэгийн хэмжээ: Баклаварт суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бол, Мастер болон Докторт суралцах оюутнууд бүх тэтгэлэг хамрагдана. 

Өргөдөл хүлээн авах хугацаа:

  • Баклавар 8-р сарын 17-ноос 10-р сарын 12
    2-р сарын 21-нээс 4-р сарын 20 
  • Мастер болон Докторт 8-р сарын 20-ноос 9-р сарын 30
    2-р сарын 20-ноос 3-р сарын 31

Дэлгэрэнгүй мэдээллийг www.koea.ac.kr  сайтаас аваарай.


5. КАЙСТЫН ( KAIST) ТЭТГЭЛЭГ

Кайстын тэтгэлэг нь солонгостоо олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн анхны их сургуулийн тэтгэлэг юм. Энэхүү их сургууль нь 50 хүрэхгүй настай ч гэсэн техник технологи, шинжлэх ухааны салбартаа дэлхийд тэргүүлдэг. Үүний үр дүнд Солонгосын засгийн газар болон дэлхийд алдартай компаниуд болох Самсунг (Samsung), Хьюндай (Hyundai) зэрэг компаниудаас дэмжлэг авдаг. 

Тэтгэлэгийн хэмжээ: Баклавар, Мастер, Докторын оюутнууд бүх тэтгэлэгт хамрагдана. 
Өргөдөл хүлээн авах хугацаа:

  • Баклавар 9-р сарын 1-нээс 10-р сарын 25 
    11-р сарын 1-нээс 1-р сарын 5 
  • Мастер болон Докторт 8-р сарын 23-наас 9-р сарын 20
    3-р сарын 20-ноос 4-р сарын 12 

Эдгээр тэтгэлэгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.kaist.edu сайтаас аваарай.   

Сонирхуулахад, дээрхээс гадна БНСУ-ын боловсролын маш олон тэтгэлэг байдаг бөгөөд хэрэв онлайн болон сургуулийн албан ёсны төлөөллын газруудаас сайн хайж чадвал өөрт тохирсон тэтгэлэгийг амжилттай хүртэх боломжтой юм шүү. 

Үргэлжлэл бий... 

Жич: Бид дараагийн нийтлэлээрээ Солонгосын бусад их сургуулиудын тэтгэлэгийн талаарх мэдээллийг хүргэх болно.

#Korea #Scholarship #Teenagers