Асахи сонины тэтгэлэгт хөтөлбөрийн нэмэлт элсэлт эхэллээ

Япон улсад ажиллангаа суралцах боломжийг оюутан залууст өгдөг Асахи Сонины Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн агуулга нь АСАХИ сонин борлуулах цэгт өглөө, оройн сонин тараах ажил хийхийн зэрэгцээ Япон хэлний сургуульд 2 жилийн хугацаатай 100%-ийн тэтгэлгээр суралцах тогтолцоо юм.
Тавигдах шаардлага:
- Япон хэлний N5 түвшинд дүйцэхүйц мэдлэгтэй байх
- 18-26 настай ( 1999-2007)
- Ганц бие, хүйс харгалзахгүй
- 12 ба түүнээс дээш жилийн боловсролтой байх
- Аль нэг боловсролын байгууллага төгсөөд 5 жилээс дээш хугацаа хэтрээгүй байх
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
- Дадлагажигч ажилтнаар Япон улсад ажиллаж байсан түүхгүй байх
- Япон улсад суралцах, оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан түүхгүй байх
- Япон Улсад түр оршин суух хугацаандаа албадан байдлаар нутаг буцаагдсан түүхгүй байх
- Бие бялдрын хувьд эрүүл , элдэв хууч өвчингүй байх
- Гэр бүлийн гишүүд нь одоо болон өнгөрсөн хугацаанд Япон улсад хууль бусаар оршин сууж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан түүхгүй байх
Япон улсад суралцах хугацаа:
2026 оны 3 сарын дунд үеэс 2028 оны 3 сарын дунд үе хүртэл
Япон улсад сурах сургууль:
- Токио хотод байрлах Япон хэлний сургуулиуд
- Ажиллах газар: Асахи сонин түгээлтийн газар
Тэтгэлгийн агуулга:
- 2 жилийн сургалтын төлбөр 100%
- 2 жил амьдрах байрын төлбөр 100%
- Ирэх очих 2 талын онгоцны тийз 100%
- Визийн төлбөр
- Монгол болон Япон дахь эрүүл мэндийн шинжилгээний зардал
Хангамж:
- 1 сарын нийт цалин 132,703 иен (2024.10 сарын байдлаар)
- Ажлын үзүүлэлтээс хамаарч жилд 2 удаа шагналт цалин олгоно /7 сар, 12 сард /
- Жилд 1 удаа цалинтай ээлжийн амралт
- Ажлын хэрэгсэл : Ажлын хувцас, гутал, борооны цув
- Сургууль хүртэлх унааны зардал 5,000 иенээс давсан тохиолдолд илүү гарсан мөнгөн дүнг ажил олгогч хариуцна.
- Хөдөлмөр ослын даатгал
ЗАРДЛЫН БАТЛАН ДААГЧ, ЗУУЧЛАЛЫН ХӨЛС, ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГ шаардлагагүй.
ЭНД ДАРЖ анкетаа татаж аван бөглөөд өөрийн биеэр авчирч өгнө.
“Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв” ТББ