Тав тухтай ч дэгжин 10 банзал


Т.Онон | YOLO.MN
2025-08-04

Тав тухыг золиослохгүйгээр  ямар гоёмсог байж болохыг дараах 10 хувцаслалтаас харцгаая.

1. Хойд тал нь урт банзал + espadrille гутал

Өмнө нь моодноос гарсан гэж тооцогддог байсан хойд тал нь урт хормойтой банзал дахин эргэн ирж байна. Энгийн оосортой эспадриль намхан гуталтай хослуулбал тав тух ба загварыг амархан хослуулж чадна. Энэ хэлбэр нь хөлийг тодотгодог. Нарийн биед таарсан майк эсвэл crop top өмсөөд л оройн хоолонд тохирсон төгс хувцаслалт болно.

2. А хэлбэрийн банзал + намхан гутал (Жолигийн хэв маяг)

Анжелина Жолигийн мөнхийн загварлаг төрхийг төвийг сахисан өнгийн, урт, А хэлбэрийн банзал болон цэмцгэр арьсан гуталнаас мэдэрч болно.
Дээр нь бүстэй тренч пальто эсвэл нарийн биед таарсан цамц өмсөөрэй. Энэ загвар нь бүх биеийн хэлбэрт зохиж, ямар ч хичээл зүтгэлгүйгээр дэгжин харагдуулдаг.

3. Зөөлөн материалтай урт банзал + сандаал

Сэвсгэр урт банзал заримдаа “хуучинсаг” харагддаг ч зөв зохицуулбал маш дэгжин харагдаж болдог. Бейж, бор, эсвэл хар өнгийн намхан сандаал, цамцны урд хэсгийг өмдөндөө эсвэл банзалныхаа бүсэнд бага зэрэг чихэж, ар ба хажуу хэсгийг сул унжуулдаг. Цамцаа зөвхөн урд хэсгээр нь чихэх нь бэлхүүсийг тодотгож, илүү цэгцтэй харагдуулдаг.

4. Жинсэн А хэлбэрийн банзал + пүүз
Классик А хэлбэрийн жинсэн банзал ч мөн эргэн ирж байна.
Дэгжин харагдахын тулд нарийн майк, бор өнгийн пиджак, пүүзтэй хослуулаарай. Бүс зүүж, алтлаг өнгөтэй дугуй хэлбэрийн ээмэг, төвийг сахисан өнгийн цүнхтэй хослуулбал урлаг соёлын арга хэмжээнд явах эсвэл энгийн амралтын өдрүүдэд яг тохирно.

5. Дэрэвгэр банзал + өнгөлөг пүүз

Дэрэвгэр банзлыг өнгөлөг пүүзтэй хослуулах нь хөнгөн, өөртөө итгэлтэй мэдрэмж төрүүлнэ.
Дээр нь саарал бордуу өнгийн майк өмсөөд, гутал нь чимэг болж өгнө. Энэ хувцаслалт баяр баясгалантай уур амьсгал төрүүлдэг. Дээр нь жинсэн хүрэм эсвэл crossbody bag нэмээд амралтын өдрийн тайван имижийг бүрдүүлээрэй.

6. Даавуун ороож бүсэлсэн банзал + намхан даавуун пүүз

Энэ хослол бараг анхаарлын төвд ордоггүй ч зуны хамгийн өмсөхөд тохиромжтой, тухтай хувцаслалтын нэг юм. Олив, бейж эсвэл цагаандуу өнгийн банзал сонгож, цагаан эсвэл ягаандуу пүүзтэй хослуулаарай. Майк болон футболкыг дотогш чихэж өмсөнө.

7. Сэвсгэр тюль банзал (Puffy tull ) + намхан гутал

Энгийн цамц болон өнгө зохицох ballet flats-тай хослуулбал Carrie Bradshaw-ийн зөөлөн, романтик хувилбар шиг мэдрэмж төрүүлнэ. Мөн хэлбэртэй crossbody bag, жижигхэн гоёл нэмж болно.

8. Харандаа банзал (Pencil skirt) + намхан өсгийтэй гутал
Харандаа банзал хэзээ ч моодноос гардаггүй. Энэ бол мөнхийн цэгцтэй төрхийн бэлэг тэмдэг. Намхан өсгийтэй дэгжин гуталтай хослуулснаар цэгцтэй, даруухан төрх үүсгэнэ.
Зарим нь үүнийг “албан газрын” төрх гэж нэрлэдэг ч, бугуйвч эсвэл хурц өнгийн уруулын будаг нэмж хувийн өнгө аяс бүрдүүлэх боломжтой.

9. Богино жинсэн банзал + пүүз


Энэ хослолыг зарим хүн 2000-аад оны өсвөр насныхны загвартай холбож “хуучирсан” гэж үзэж магадгүй. Гэхдээ зөв зохицуулбал хөгжилтэй, өөртөө итгэлтэй харагдуулдаг. Цэвэрхэн цамц эсвэл сул цамцтай хослуулж, structured цүнх, хурц өнгийн пүүзтэй хослуулаарай.

#юбка #банзал