BTS-ын V Coca-Cola Брэндийн Элчээр сонгогдсоны дараах анхны сурталчилгаандаа тоглолоо


Т.Онон | YOLO.MN
2025-08-01

BTS-ын V албан ёсоор Coca-Cola-гийн шинэ нүүр царай боллоо.

Өнөөдөр Coca-Cola Korea V-г элч төлөөлөгчөөр сонгосон гэж албан ёсоор зарлалаа.

“Эрч хүчтэй, сэтгэл татам дүр төрхтэй уран бүтээлч V бол Coca-Cola-г төгс илэрхийлж чаддаг хүн юм” гэж Coca-Cola Korea мэдэгдэв. 

V, “Би үеийн үедээ хайрлаж ирсэн Coca-Cola-тайгаа хамт өдөр тутмын амьдралд орших тэр онцгой мэдрэмжийг хуваалцах боломж олдсонд маш их баяртай байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. “BEST COKE EVER’ кампанит ажлаас эхлэн бид Coca-Cola Zero-ийн жинхэнэ үнэ цэнийг олон хэлбэрээр харуулах болно, тиймээс дэмжээрэй” гэжээ.

#V #Coca-Cola