Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад 2025 оны 7 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Тайланд Улсын нийслэл Бангкок хотод амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсын баг 2 хүрэл медаль хүртэж, бахархам амжилтыг үзүүллээ. Өмнө нь 2016 оны БНХАУ, 2017 оны Бельградын олон улсын олимпиадаас манай сурагчид мөнгө, хүрэл медаль хүртэж байв.
Олон жил тасарсан медалийн буухиаг:
Амжилттай оролцсон Цэрэндоржийн Бүрэнбаяр (Орхон Хасү сургууль, 11-р анги), Отгонбилэгийн Энгүүн (Орчлон сургууль, 11-р анги) нартаа баяр хүргэе.
Багийн ахлагчаар В.Батцэнгэл (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор), Ц.Цэндсүрэн (МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш) нар ажиллалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!