BTS хамтлагийн гишүүн Jungkook саяхан нийтэлсэн зургаасаа болж олон нийтийн шүүмжлэлд өртжээ.
Палестины дайнтай холбоотойгоор дэлхий даяар олон хүн Израилийг дэмждэг гэж үзсэн компаниудыг эсэргүүцэж, BDS (Boycott, Divestment, Sanctions) хөдөлгөөнд нэгдэж буй.
Starbucks компани тэдний жагсаалтад орсон бөгөөд олон орны хэрэглэгчид энэ брэндийг бойкотлож байна.
Саяхан, фитнес багш, бодибилдингийн тамирчин Ma Sun Ho өөрийн сошиал хуудсандаа Jungkook-той хамт авхуулсан зургийг байршуулжээ. Тэр зурган дээр Jungkook гартаа Starbucks-ын аяга барьсан байсан нь шүүмжлэл дагуулсан.
Олон фенүүд үүнд ихээхэн урам хугарч, ууртай байгаагаа илэрхийлж, "Солонгост кофе уух маш олон сонголт байсаар атал яагаад заавал Starbucks ууж байгаа юм бэ?" хэмээн бухимдан, бусад алдартнуудын адил Jungkook-ийг хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!