1600+ эртэй унтсан хүйсээ нуусан эрийн нүүрээ будаагүй төрх олныг гайхшируулжээ


Т.Онон | YOLO.MN
2025-07-28

Сүүлийн үед Хятадын “Улаан авга” хочит хүний түүх цахим сүлжээнд халуун сэдэв болоод байна.

Долдугаар сарын 5-нд Хятадын Нанжин хотын цагдаа нар 38 настай, овог нь Жяо гэх эрийг садар самуун агуулгатай бичлэг тараасан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай мэдэгдэв. Жяо нь “Улаан авга”, “Улаан эгч” гэх хочтой бөгөөд өөрийн гэртээ нууц камер суурилуулж, өөрийгөө эмэгтэй хүн мэт дүр эсгэн, эр зочидтой бэлгийн харьцаанд орж түүнийгээ бичлэг болгон хадгалдаг байсан аж.

Жяо-г эрүүгийн хэрэгт татахаас гадна 1600 гаруй эртэй унтсантай холбоотойгоор бэлгийн замаар дамжих халдварын талаар санаа зовниж буйг дурдсан байна. Одоогийн байдлаар 230 гаруй эрэгтэй энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд холбогдсон байна. 

Интернет хэрэглэгчдийн хамгийн их гайхаж буй зүйл бол Жяо хэрхэн тийм олон эрчүүдийг өөртөө татаж чадсан явдал юм. Тэдгээр залуусын зарим нь  үнэхээр царайлаг сайхан залуучууд байжээ. Тэрээр “Улаан эгч”-ийн дүрээр урт банзал, эмэгтэй цамц, хиймэл үс зүүж, зузаан будалт хийдэг байжээ. Энэ төрх нь цахим хэрэглэгчдийн шог зураг, элэглэл болсоор байна.

Харин сүүлд түүний “Улаан эгч” төрхгүй, энгийн байдалтай зургууд цахим орчинд тархаж эхэлсэн байна.

Анхны мэдээллүүдээр Жяо-г 60 гаруй настай гэж мэдээлж байсан нь түүний “Улаан эгч” төрхтэй холбоотой байж болзошгүй. Харин нүүрээ будаагүй, энгийн хувцастай байхад Жяо“Улаан эгч” дүрээс хамаагүй залуу харагдаж байв.

Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа энэ үед Жяо яагаад ийм үйлдэл хийснээ хэзээ нэгэн цагт тайлбарлах эсэхийг цаг хугацаа л харуулах болно.

Цахим орчинд хүмүүс өөр дүр эсгэж болдог. Зарим нь эмэгтэй мэт жүжиглэж байж ч мэднэ. Тиймээс интернет дэх "сайхан хүн" бүрд итгэж болохгүй. Тиймээс хэзээ ч тэдэнд өөрийн гэрийн хаяг, утасны дугаар, сургуулиа бүү хэлээрэй. Хэрвээ хэн нэгэн чамаас зураг, бичлэг, эсвэл хэнд ч битгий хэлээрэй гэсэн зүйл нэхвэл — тэр хүн чиний найз биш. Шууд томчуудад хэлэх хэрэгтэй.

#Улаан авга