Монголчууд дэлхийн хэмжээний амжилттай, алдартнууд гэдгээ батлан харуулсаар л байна. Энэ удаагийн нийтлэлдээ холливуд болон к-попын урлагийн салбарт өөрийн онцгой авьяас, ур чадвараараа үнэлэгдэн дэлхийн алдартнуудтай хамтарч ажиллаж байсан монгол залуусыг танилцуулж байна.
МОДЕЛЬ: А.ЗОЛЖАРГАЛ /ZOLOO/
Түүний инстаграм хаяг: zoljapgal
Тэнгисийн эргийн үзэсгэлэнт бүсгүй А.Золжаргал буюу Золоо Өмнөд Солонгосын алдарт дуучин, реппер Jay Park-ийн “McNasty” гэх дууны клипэнд тоглож байсан билээ. Тэрээр инстаграм хуудсаа идэвхтэй ашигладаг бөгөөд анх цахим хаягаар нь дамжуулан Jay Park-ийн агентлаг холбогдож, уг клипэнд тоглож байсан гэнэ. Золоогийн хувьд одоогоор “Bad Blood” брэндийн албан ёсны моделиор ажилладаг байна.
MAKE UP АРТИСТ: ОЮУНЖАРГАЛ /OONOO/
Түүний инстаграм хаяг: oono_oyunjargal
Мэргэжлийн нүүр будагч, хувиргагч мэргэжилтэй энэ бүсгүйг Ооноо буюу Оюунжаргал гэдэг. Түүнийг дэлхийн алдарт BTS хамтлагийн “On” дууны клипэнд хамтран ажилласан гэдгээр нь бид сайн мэднэ. Мөн BTS-ээс гадна Chris Brown, Megan Thee Stallion, Bella Poarch, Drake, Jack Harlow, The Weeknd, Travis Scott, Post Malone, Jennifer Lopez, Cardi B, Selena Gomez, Nicki Minaj, Tyga, Lana Del Rey зэрэг Холливудын маш олон артистуудтай хамтарч ажиллаж байсан туршлагатай эмэгтэй юм.
БҮЖИГЧИН: З.ЧИНГҮҮН /YAMAKASI/
Түүний инстаграм хаяг: yamakasi.34
БНСУ-ын шилдэг бүжигчдийг өрсөлдүүлсэн “Be Mbitious” нэвтрүүлэгт оролцож, эцсийн шатанд монгол цамцтай олныг гайхшируулсан энэ залуу бол Чингүүн. Түүний артист нэрийг Yamakasi гэдэг. Тус нэвтрүүлгийн дараа “Street Man Fighter” гэх өрсөлдөөнт бүжгийн нэвтрүүлэгт оролцон, илүү чадварлаг гэдгээ батлан харуулсан юм. Ингээд нэвтрүүлгийн дараа SM энтертайнментад ажиллаж байх үедээ EXO хамтлагийн гишүүн Baekhyun-ы тоглолтод арын бүжигчнээр ажиллажээ. Үүнээс хойш BTS, EXO, Taemin зэрэг к-попын томоохон уран бүтээлчдийн арын бүжигчнээр ажиллаж байна.
NAIL АРТИСТ: Г.ЗОЛЖАРГАЛ /ZOLA/
Түүний инстаграм хаяг: nailsbyzola
Дуучин, жүжигчин, инфлюсер, олны танил хүмүүсийн хамгийн чухал гоо сайхны нэг хэсэг бол яахын аргагүй маникюр билээ. Сүүлийн жилүүдэд энэ салбарт Монгол nail артист Золжаргал буюу Зола онцгойрч, өөрийн болон улс орныхоо нэрийг дэлхийд таниулж яваа юм.
Тэрээр Jennie, Hailey Bieber, Kylie Jenner, Kendall Jenner, Lily Rose Deep, Sabrina Carpenter, Sydney Sweeney, Demi Moore, Sofia Grainge, Tracee Ellis Ross, Ariana Green Blatt, Adele, зэрэг алдартнуудын хумсыг урласан туршлагатай нэгэн. Тэр дундаа Jennie, Hailey Bieber, Sabrina Carpenter, Demi Moore, Kendall Jenner, Khailey Jenner зэрэг одуудтай тогтмол хамтран ажилладаг байна.
ЖҮЖИГЧИН: Б.АМАРСАЙХАН /AMARAA/
Түүний инстаграм хаяг: Байхгүй
Холливудад хамгийн анх хөл тавьж “Холливуд Амараа” гэх хочтой болсон түүнийг Монголчууд сайн мэднэ. 2010-аад оны эхээр “Marco Polo” хэмээх Netflix-ийн олон ангит түүхэн цувралд туслах дүр бүтээж байжээ. Энэхүү кино нь дэлхий нийтэд цацагдсан бөгөөд XIII зууны Монголын эзэнт гүрэн, Хубилай хааны тухай өгүүлдэг аж. Амараа энэ кинонд туслах дүр бүтээсэн нь Монголчуудын хувьд холливудын кинонд тоглосон хамгийн анхны жүжигчин болсон түүхэн үйл явдал байлаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!