2025 оны зуны загварт эргэн ирж буй Bermuda шорт


Т.Онон | YOLO.MN
2025-07-21

Bermuda шорт 2025 оны зун ажил хэрэгч хувцаслалтанд орж иржээ. Энэхүү трендийг хэрхэн зөв загвар, тохирох аксесуартай хослуулан оффис хувцаслалтдаа оруулах вэ.

Яагаад Bermuda шорт 2025 оны зун ажил хэрэгч хувцаслалтад зайлшгүй хэрэгтэй вэ?

Bermuda шорт нь зөвхөн амралтын бус ажил хэрэгч төрхийг ч бүрдүүлж чадаж байна. Уламжлалт өмд эсвэл банзалтай харьцуулахад илүү амьсгалдаг, халуунд эвтэйхэн сонголт учир, олон оффисын дресс-код тав тухыг илүү чухалчилж буй өнөө үед хамгийн ухаалаг сонголт болоод байна.

Bermuda шорт анх 20-р зууны эхээр албан ёсоор үүсч, олон удаа моодны ертөнцөд эргэн ирсэн түүхтэй. Харин 2025 онд энэ шорт загвар нь дахин сэргэж, оффисын загварт байр сууриа эзэлж чадлаа. 

Зөв даавууг сонгох: Маалингын даавуу, хөвөн даавуу эсвэл жинсэн?



Маалингын даавуун (Linen):
Хамгийн их амьсгалдаг, зун оффист өмсөхөд хамгийн тохиромжтой сонголт. Маалингын даавуу нь үрчийхдээ хурдан ч дулааныг зохицуулж, дэгжин, албан ёсны төрхийг үүсгэдэг. 

Хөвөн даавуун (Cotton):
Хөвөн даавуу нь амьсгалдаг материал учир туйлын тав тухтай.

Жинсэн:
Чөлөөт, бизнес-казуал орчинд хэрэглэж болно. Сонгодог харагдуулахын тулд бараан өнгийн, гоёл чимэггүй, уранхайгүй хувилбарыг сонгох хэрэгтэй. “Casual Friday” гэх мэт өдөрт тохиромжтой боловч албан ёсны өдрүүдэд даавуун материал илүү зохимжтой.

Чамд яг таарах хэлбэрийг олох нь: 

Биед таарсан загвар (Tailored) загвар:
Ихэнх оффисын орчинд хамгийн аюулгүй, цэмцгэр сонголт. Бие барихгүй хэрнээ галбирт суусан, өвдгөөс дээш буюу яг өвдгөнд хүрэх урттай байх ёстой. Энэ нь зөвхөн мэргэжлийн төрхийг илтгээд зогсохгүй, дэгжин стиль үүсгэдэг.

Сул загвар (Relaxed fit):
Тав тухтай ч гэлээ зөв хослуулах хэрэгтэй. Хэт том шорт нь ажил хэрэгч биш харагддаг тул баланс чухал: хэрвээ шорт сул байвал дээр нь пиджак, цэмцгэр цамц, эсвэл дэгжин топ өмсөж тэнцвэржүүлээрэй.

Bermuda шортыг пиджактай хослуулах нь

Оффисын загварт Bermuda шортыг амжилттай нэвтрүүлэх хамгийн шилдэг арга бол пиджактай хослуулах юм. Энэ нь цэвэрхэн, оффисын төрх бий болгодог. Oversize эсвэл бариу, яг таарсан пиджак ч бай, аль аль нь зохимжтой. 

Цамц, топ нь мөн чухал: цагаан захтай цамц эсвэл сүлжмэл цамц нь зөв хослуул. Тав тух ба мэргэжлийн төрхийг хослуулсан энэхүү комбинаци нь эмэгтэйчүүдийн бизнес-казуал стилийн орчин үеийн загварын шийдэл юм.

Дагалдах хэрэгсэл: Гутал ба цүнх сонгох нь

Гутал:
Ухаалаг, ажил хэрэгч загваруудыг сонгоорой. Loafer, загварлаг mule эсвэл намхан өсгийтэй гутал тохиромжтой. Мөн slingback эсвэл дэгжин сандал өмсөж болно. Савхин сандаал, пүүз, flip-flop зэрэг хэт чөлөөт гутлаас зайлсхий.

Цүнх:
Оффист зохимжтой загварын цүнх хэрэглэ. Жишээлбэл, классик tote, ухаалаг гар цүнх, эсвэл минимал загвартай crossbody зэргийг сонгох хэрэгтэй. Арьсан буюу хиймэл арьсан материалтай, даруухан өнгөтэй байвал илүү дэгжин харагдана.

Өдрөөс орой руу амжилттай шилжих арга
Bermuda шортны хамгийн том давуу тал бол ажлын дараах оройн цэнгүүн, болзоонд шууд шилжих боломжтой уян хатан байдал юм. Өдөр пиджак, цэмцгэр цамцтай өмсөөд, ажлын дараа пиджакаа тайлаад дотуурх гоёмсог топоо ил гаргаж болно.

Мөн гоёлын өсгийтэй гутал, жижиг clutch цүнх, зүүлт зэрэг жинхэнэ “оройн төрх”-ийг бий болгох жижиг нэмэлтүүд хийнэ. Энэ нь Bermuda шортыг оройн болзоонд ч өмсөж болох загварлаг хувцас болгоно.

Bermuda шорт өмсөхдөө зайлсхийх нийтлэг алдаанууд

Хэт богино эсвэл урт шорт:

Өвдгөнөөс дээгүүр богино бол оффист тохирохгүй. Хэт урт, сул хувилбарууд ч тохиромжгүй.

Тохиромжгүй материал эсвэл хээ:
Хуучин, элэгдсэн, урагдсан мэт харагдуулах жинсэн, jersey даавуу, хэт содон хээтэй загваруудыг оффист бүү өмсөөрэй.

Хэт чөлөөт хослолууд:
Graphic tee, hoodie, элэгдсэн пүүз зэрэг нь мэргэжлийн төрхийг бүрмөсөн үгүй хийдэг.

#Bermuda шорт