"Би тэдний алийг нь сонгох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2016-05-13

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Хоёр сайн найз минь надад сэтгэлээ зэрэг илчилсэн

Гол асуудал бол би ганц хүнийг нь сонгох хэрэгтэйд л байна. Хэрвээ тэгэх юм бол нэг сайхан нөхөрлөл сүйрэх юм шиг, ангид зодоон болох юм шиг санагдаад байна. Би яах вэ? Надад туслаач. 15 настай М...

Сайн байна уу? 

Би бол 15 настай, эмэгтэй. М гэдэг. Надад энэ хавар гэгч нь утгаараа тохиож байна аа. Хоёр сайн найзууд минь надад сэтгэлээ илчилсэн. Гэвч тэд хоорондоо маш сайн найзууд ба тэд нэг хүнд хайртай талаараа огт мэдэхгүй байгаа. Энэ нь надад маш их дарамттай байна. Хэн хэн нь миний сайн найзууд, тэглээ ч надад хувь хүнийхээ хувьд маш их таалагддаг. Гол асуудал бол би ганц хүнийг нь сонгох хэрэгтэйд л байна. Хэрвээ тэгэх юм бол нэг сайхан нөхөрлөл сүйрэх юм шиг, ангид зодоон болох юм шиг (тэд надтай нэг анги) санагдаад байна. Би яах вэ? Надад туслаач.

Зөвлөгөө: Өөр бусдын зөвлөснөөр сонговол чи тэдний л хүслээр амьдарч байгаа хэрэг болох тул сайтар бодоорой

Хэрэв үнэхээр чиний зүрх сэтгэл найзын харилцаанаас илүү халамжийг хүсч байгаа бол сонголтоо хийхээс өөр аргагүй. Энэ сонголтыг зөвхөн чи л гаргана. Сэтгэл судлаач И.Тогтуун

Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Сонголт хийнэ гэдэг хамгийн хүнд зүйлсийн нэг. Гэхдээ сонголт хийхийн урьд нэг зүйлийг сайн бодоорой. Хоёр найзынхаа хэн нэгтэй нь үерхэж нөхөрлөөд дараа нь ямар нэг байдлаар салах үе ирвэл тэр үед одоогийнхоо энэ нөхөрлөлөө үгүйлэх үү үгүй юу гэдгийг. Хосын харилцаа, хэн нэгний халамж мэдрэх сайхан хэрэг ч найз нөхөрлөл түүнээс дутахгүй чухал.

Хэрэв үнэхээр чиний зүрх сэтгэл найзын харилцаанаас илүү халамжийг хүсч байгаа бол сонголтоо хийхээс өөр аргагүй. Энэ сонголтыг зөвхөн чи л гаргана. Өөр бусдын зөвлөснөөр сонговол чи тэдний л хүслээр амьдарч байгаа хэрэг болох тул сайтар бодоорой.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust