“Friends” цувралын шинэхэн анги ЭНЭ САРД олны хүртээл болно


Миау | YOLO.MN
2021-05-14

Англи хэл сурч буй залуусын заавал үздэг “Friends” цувралын жүжигчид эргэн нэгдэж, цувралын тусгай ангийн зураг авалтад оролцжээ. Энэхүү нийтлэлээрээ бид олны дунд өндөр хүлээлт үүсгээд буй уг ангийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

HBO MAX-ААС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ

“Friends” цуврал 1994 оны есдүгээр сараас 2004 оны тавдугаар сар хүртэл бүтэн арван жилийн турш үргэлжилсэн. Харин өнгөрсөн онд цувралын тусгай анги хийгдэх талаар мэдээлэл гарсан билээ. 

Хачирхалтай нь, бид энэхүү ангиас бичигдсэн зохиолын дагуух жүжиглэлт бус цувралын сүүлийн бүлэг цацагдсаны дараа тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг үзэх аж. 

Тусгай анги тавдугаар сарын 27-ны өдөр видео стрийминг үйлчилгээний HBO Max сувгаар цацагдана

ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИД БҮГД ХАМТДАА

Цувралд Rachel Green-ий дүрийг бүтээсэн жүжигчин Jennifer Aniston өөрийн Инстаграм хуудсандаа 1995 онд “Rolling Stone” сэтгүүлд авахуулсан зургаа дахин нийтэлснээр “Friends” цувралын тусгай дугаар хийгдэх нь баттай болсон.

Энэ удаа тэд жүжигчнээс гадна гүйцэтгэх продюсерээр ажиллах ба хамгийн багадаа л гэхэд 2.5 сая ам.доллараар цалинжих аж.

ГУРАВ ДАХЬ УУЛЗАЛТ

Харин Monica Geller-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Courteney Cox нэгэн ярилцлагын үеэр “Бүгд хамтдаа цуглаад киноныхоо тухай ярилцаад сууна гэдэг үнэхээр гайхалтай санагдаж байна. Учир нь бид цуврал дууссанаас хойш өнөөдрийг хүртэл бид хоёрхон удаа л бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан” гэжээ.

ОДУУД

Энэхүү ангиас бид их олон гайхалтай дүрүүдийг олж харах боломжтой. Тухайлбал, Gunther, Richard Burke, Jill Greene, Janice-ийн дүрд тоглосон жүжигчдээс гадна David Beckham, Justin Bieber, BTS, Cara Delevingne, Lady Gaga зэрэг урлаг соёлын одод мөн оролцох аж.

Нийтлэлийн төгсгөлд “Friends” цувралын үзэгчдийн удаан хугацааны турш хүлээсэн тусгай ангийн тийзер бичлэгийг хүргэж байна.

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Friends #Цуврал