Seventeen хамтлагийн гишүүд болох Hoshi болон Woozi нар цэргийн албанд татагдах албан ёсны огноогоо зарлалаа.
Тэдний харьяа агентлаг Pledis Entertainment мэдэгдэл гаргаж, “Hoshi ба Woozi нар энэ есдүгээр сараас эхлэн цэргийн үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Woozi нь 9-р сарын 15-нд хуурай замын цэргийн идэвхтэй албанд татагдаж, Hoshi нь 9-р сарын 16-нд удаалж мордоно.
Тэдний цэргийн албанд татагдахаас өмнөх сүүлийн албан ёсны үйл ажиллагаа нь "HOSHI X WOOZI FAN CONCERT" тоглолт болон 5 дахь бүрэн хэмжээний цомгийн фен уулзалт зэрэг арга хэмжээнүүд байх болно. Цэргийн алба эхэлмэгц Seventeen хамтлаг үйл ажиллагаанд оролцох боломжгүй болох ч фэнүүдтэйгээ үргэлжлүүлэн холбогдсоор байх төрөл бүрийн контентыг урьдчилан бэлдсэн” гэжээ.
Мөн “Тэднийг цэрэгт мордох өдөр Weverse-ээр дамжуулан үдэлт болон сэтгэлийн үгээ илгээхийг хүсч байна” гэж онцолжээ.
1996 онд төрсөн Hoshi ба Woozi нар 2015 онд Seventeen хамтлагийн гишүүнээр анхлан дебют хийсэн бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй уран бүтээлээ туурвиж ирсэн.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!