Зуны намуухан орой, халуухан өдрүүдийг дуу хөгжимгүйгээр төсөөлшгүй биз дээ. Амралт зугаалгаар явах, анд найзуудтайгаа уулзах, бороонд чиллрэж суух гээд бүхий л мөчүүдэд сонсож болох Монгол дуунуудаас сорчлон хүргэе.
1. THUNDERZ – ZUNJIN
“Энэ зуныг ганцхан чамтай л байя
Түр зуурынх байсан ч хамаагүй...”
Найзуудтайгаа эсвэл хайртай хүнтэйгээ хамтдаа аялалд гарахдаа энэ дууг заавал сонсоорой. Хөнгөн хэмнэлтэй, амархан үгтэй учир цээжлээд дагаад дуулахад ч амар. Цацагдаад хоёр жил болсон хэдий ч зун болгон хит дуу байсаар байна.
2. TOGTUUN – UZESGELENGOO
“Зүрх минь бороон дунд дуслаад, зүрхийг нурангаар услаад
Хацар дээр чинь би дуслаад, норсон сэтгэл чинь дууслаа
Намайг чи минь санана даа, надгүй чи минь даарна даа
Сэтгэлийн минь харандаа, гэхдээ чи минь ганцаараа”
Энэ дууг хаа нэгтээ сонсож байсан л биз дээ. “Үзэсгэлэнгоо" гэх анхны дуугаараа шууд л зуны хит дуу бүтээж, хүн бүхнийг эморуулж чадсан энэ уран бүтээлчийг Тогтуун гэдэг. Яг л зуны орой сонсох дуу шүү.
3. THE GALTMAH – ZURKHEN HELBERT BOROO ft ZOL
“Зүрхэн хэлбэрт бороо, зуун жил хоцорч ирлээ
Зүсэрч оролгүйгээр зуурдхан ороод зогслоо”
Өөрийн гэсэн содон өнгө төрхтэй The Galtmah хамтлагийн энэхүү дууг сонсож байгаагүй хүн цөөхөн биз ээ. Хэрвээ сонсож байгаагүй бол заавал сонсож үзэхийг зөвлөе. Тайвшрал өгдөг дуу шүү.
4. THE LEMONS – SUULIIN UYANGA
“Хол замд гарсан, хөтлөлцөөд алхсан
Мартсан цаг хугацааг санасангүй явлаа”
Одоогоос 10 жилийн өмнө цацагдсан энэ дуу өнөөг хүртэл зуны хамгийн хит дуу хэвээр л байна.
5. EMOTSI – ZUNII ZUGAATAI UDRUUD
“Хорхог шорлог идье үү үү, хорхог шорлог идье үү үү
Хотоос зайдуу газар голын эрэг дээр хорхог шорлог идье”
Хошин шогийн залуу уран бүтээлчдийн нэгдэл Эмоци продакшны гаргасан эл дуу 2021 онд олны хүртээл болж байжээ.
6. LUMINO - ХӨДӨӨ ГАРЪЯ
“Хөдөө гаръя ээе, уруу татъя
Цэнгэн хөгжье ээе, даган баясъя”
Зуныг Lumino-ийн “Хөдөө гаръя” дуугаар төсөөлшгүй биз дээ.
7. CHOTARO ft ERDENE – DAVLAGAA
“Би үүл болоод чам дээрээ нүүж очмоор
Хэрвээ жигүүртэй бол чам дээрээ дүүлж очмоор
Давлагаа давлагаал, далай минь давлагаал”
Залуу уран бүтээлчдийн гаргасан эл дуу нь найман сарын өмнө сонсогчдодоо хүрч байжээ. Одоо youtube хуудаснаа 4 сая үзэлттэй болжээ.
8. BATUH – ZUN
“Чамайг санах сэрүүлэгтээ сэрж чадахгүй нь ээ
Харахгүй байж чадахгүй харцыг чинь зөрж чадахгүй нь ээ”
Хөөрхөн хосуудаас бүтсэн клиптэй энэхүү дуу нь youtube хуудаснаа 19 сая хандалтыг авчээ. 2022 оны зуны хит дуунуудын нэг гэхэд буруудахгүй л болов уу.
9. SUMENHUAR FT TATAR – DARAA URTUU
“Орхиоч өчигдрийг гунигаа мартаач
Чамайг зовоосон бүхнээ хайлаач”
Өвөрмонгол улсын дуучин Сүмэнхуарын тус бүтээл 2023 онд олонд хүрч байжээ. Цацагдсан даруйдаа монголчуудыг шуугиулж, хаа сайгүй эгшиглэсээр байсан. Дараа нь “Татар” хамтлагтай хамтран шинэчлэн дуулсан билээ.
10. TOKEZZ – SHARGAL SARAN
“Зүүдэнд минь намайг тэвэрдэг зүрхний минь дагина эзэн чи
Миний мянган бодлын минь эзэн”
Залуу уран бүтээлчийн “Шаргал саран” дуу цацагдаад нэг сар л болж байна. Дууг нь сонсох төдийд л намуухан, тайвшрал мэдрэгдэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!