Ирэх НЭГДҮГЭЭР сард NETFLIX-д байрших ШИЛДЭГ бүтээлүүд


Миау | YOLO.MN
2020-12-21

Жилийн ихэнх хугацааг хөл хорионд өнгөрөөсөн залуусын зарим нь "сүүлдээ бүр үзэх кино ч олдохоо байлаа" хэмээн хошигнох болжээ. Гэхдээ видео стрийминг үйлчилгээний зах зээлийг ноёрхогч "Netflix" сар бүр контентийн сангаа шинэчилж байдаг нь сайшаалтай.

Ингээд ирэх нэгдүгээр сард тус үйлчилгээнд нэмэгдэх гэж буй онцлох уран бүтээлүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

НЭГДҮГЭЭР САРД НЭМЭГДЭХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

1. "HEADSPACE GUIDE TO MEDITATION"

Цацагдах тов: Нэгдүгээр сарын 1

Нийт ангийн тоо: 8 анги

Тайлбар: "Headspace" бясалгалын апликэйшн видео стрийминг үйлчилгээний "Netflix" сайттай хамтран "Headspace Guide to Meditation" хэмээх 8 анги бүхий цуврал хичээлийг цацахаар болжээ. 

Та бүхэн энэхүү богино хэмжээний цувралыг үзсэнээр бясалгал таны өдөр тутмын амьдралд хэрхэн эерэгээр нөлөөлж болох талаар хүлээн авах болно. 20 гаруй минутын турш үргэлжлэх анги бүрд бясалгалын анхан шатны арга техникийг танилцуулах бөгөөд хичээлийг буддын шашны лам, шилдэг борлуулалттай номын зохиолч Andy Puddicombe удирдан явуулахаараа онцлог. 

Ингээд ирэх оныг уур бухимдал, стресс багатай, өөрийгөө илүү таньж өнгөрөөхийг хүсвэл "Play" товчоо дараад, нүдээ аниад, бясалгалын олон давуу талуудыг эрэлхийлээрэй. 

2. "PIECES OF A WOMAN"

Цацагдах тов: Нэгдүгээр сарын 7

Үргэлжлэх хугацаа: 128 минут

Тайлбар: Энэ цагийн шилдэг кино найруулагчдын нэгт зүй ёсоор багтах Martin Scorsese-гийн ерөнхий продюсерээр нь ажилласан "Pieces of a Woman" бүрэн хэмжээний кино ирэх сард "Netflix"-ийн кино санд байрших нь ээ. 

Киноны эмэгтэй гол дүрд "The Crown" цувралын Margaret гүнжийн дүрээр "BAFTA" кино наадмаас Шилдэг эмэгтэй туслах дүр шагналыг хүртсэн залуу жүжигчин Vanessa Kirby тоглосон бол эрэгтэй гол дүрд бидний "Transformers" цувралын Sam Witwicky-гийн дүрээр нь сайн мэдэх жүжигчин Shia LaBeouf тогложээ. 

3. "DISENCHANTMENT" - 3-Р БҮЛЭГ

Цацагдах тов: Нэгдүгээр сарын 15

Нийт анги: 10 анги

Тайлбар: Бидний хүүхэд насны дурсамжуудтай салшгүй холбогдох "The Simpsons", "Futurama" зэрэг анимэйшнийг хөгжүүлэгч Matt Groening-ийн сүүлийн үеийн бүтээл болох "Disenchantment" цуврал анимэйшний гуравдугаар бүлэг ч мөн ирэх сард үзэгчдийн хүртээл болохоор болжээ. 

Цувралын хоёрдугаар бүлэг Dreamland хаант улс бүслэлтэд орж, Dagmar хатан болоод Zog хааны хоорондын дайн үргэлжилж буйгаар төгсдөг. Харин 10 ангийн турш үргэлжлэх гуравдугаар бүлэг биднийг олон олон адал явдлуудын хамтаар хүлээж байгаа гэнэ. 

4. "FATE: THE WINX SAGA"

Цацагдах тов: Нэгдүгээр сарын 22

Нийт анги: 6 анги

Тайлбар: Багадаа "Nickelodeon" хүүхдийн сувгийн "Winx Club" цуврал анимэйшнийг үздэг байсан уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай. Уг анимэйшний үйл явдлаас сэдэвлэн бүтээгдсэн "Fate: The Winx Saga" цуврал ирэх сарын 22-ны өдөр "Netflix"-д байршихаар болжээ.

"Alfea" ид шидийн сургуульд суралцаж буй шидэт дагинас нөхөрлөл, хайр дурлал, ид шидийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буйг энэхүү цувралаас үзээрэй. 

НЭГДҮГЭЭР САРД НЭМЭГДЭХ БУСАД БҮТЭЭЛҮҮД

Ингээд ирэх сард "Netflix"-ийн кино санд нэмэгдэх гэж буй бусад уран бүтээлүүдийг хүргэж байна. 

Нэгдүгээр сарын 1:

  • The Minimalists: Less Is Now
  • Monarca: 2-р бүлэг
  • What Happened to Mr. Cha?
  • 17 Again
  • 30 Minutes or Less
  • Abby Hatcher: 1-р бүлэг
  • Blue Streak
  • Bonnie and Clyde
  • Can’t Hardly Wait
  • Catch Me If You Can

  • Cloudy With a Chance of Meatballs
  • Cool Hand Luke
  • The Creative Brain
  • The Departed
  • Enter the Dragon
  • Gimme Shelter
  • Good Hair
  • Goodfellas
  • Gothika
  • The Haunted Hathaways: 1–2-р бүлэг
  • Into the Wild
  • Julie & Julia

  • Mud
  • Mystic Pizza
  • The Naked Gun: From the Files of Police Squad!
  • Eddie Murphy: Raw
  • Sex and the City: The Movie
  • Sex and the City 2
  • Sherlock Holmes
  • Striptease
  • Superbad
  • What’s Eating Gilbert Grape

Нэгдүгээр сарын 5:

  • Gabby’s Dollhouse
  • The Girl With the Dragon Tattoo
  • L.A.’s Finest: 1-р бүлэг
  • ¡Nailed It! Mexico: 3-р бүлэг

Нэгдүгээр сарын 6:

  • Ratones Paranoicos: The Band that Rocked Argentina
  • Surviving Death
  • Tony Parker: The Final Shot

Нэгдүгээр сарын 8:

  • Charming
  • The Idhun Chronicles: 2-р бүлэг
  • Inside the World’s Toughest Prisons: 5-р бүлэг
  • Lupin
  • Mighty Little Bheem: Kite Festival
  • Stuck Apart (Azizler)

Нэгдүгээр сарын 10:

  • Spring Breakers

Нэгдүгээр сарын 11:

  • The Intouchables

Нэгдүгээр сарын 12:

  • Last Tango in Halifax: 4-р бүлэг

Нэгдүгээр сарын 13:

  • An Imperfect Murder
  • Night Stalker: The Hunt for a Serial Killer

Нэгдүгээр сарын 15:

  • Bling Empire
  • Carmen Sandiego: 4-р бүлэг
  • Double Dad (Pai Em Dobro)
  • Henry Danger: 1–3-р бүлэг
  • Hook
  • Kuroko’s Basketball: 1-р бүлэг
  • The Magicians: 5-р бүлэг
  • Outside the Wire

Нэгдүгээр сарын 16:

  • A Monster Calls
  • Radium Girls

Нэгдүгээр сарын 20:

  • Daughter From Another Mother (Madre Solo Hay Dos)
  • Sightless
  • Spycraft

Нэгдүгээр сарын 22:

  • Blown Away: 2-р бүлэг
  • Busted!: 3-р бүлэг
  • Jurassic World: Camp Cretaceous - 2-р бүлэг
  • So My Grandma’s a Lesbian!
  • The White Tiger

Нэгдүгээр сарын 29:

  • Below Zero (Bajocero)
  • The Dig
  • Finding ’Ohana
  • We Are: The Brooklyn Saints

Эх сурвалж: What's on Netflix

#Netflix #Нэгдүгээр сар #Кино