Наршихаас сэргийлээрэй, НАРШСАН БОЛ дараах арга хэмжээг аваарай!


Сондор | YOLO.MN
2018-05-29

Ойрын өдрүүдэд зуны халуун цаг агаар үргэлжилнэ. Улаанбаатар хотод өнөө маргааш 31-32 хэмийн дулаан байх тул та бүхэн наршихаас сэргийлээрэй.

Тиймээс наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

  Наршихаас сэргийлэхийн тулд:

  •     Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  •     Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  •     Шингэн ус сайн уух
  •     Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг

  •     Бие суларч тамир тэнхээ алдах
  •     Толгой эргэж, өвдөх
  •     Биеийн халуун нэмэгдэх
  •     Цээж багтран амьсгаа цухалдах
  •     Царайны өнгө цонхийж цайх,
  •     Бөөлжис хүрч, дотор муухайрах
  •     Хөлс гарах нь багасах /ихсэх/
  •     Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Хэрэв наршсан бол:

  •     Сэрүүхэн нам тайван газарт амрах,  /Сүүдэрт , сэрүүн өрөөнд гэх мэт/
  •     Бүлээн шингэн уух /чихэртэй ус, цэвэр ус/
  •     Өдрийн нарны туяанд удаан байлгасан цэвэр усыг бага багаар шимж уух
  •     Хүйтэн жин тавих
  •     Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  •     Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

#summer #mongolia