"МОНГОЛЫН БОЛОВСРОЛ 2016" үзэсгэлэн яармаг МАРГААШ нээлтээ хийнэ


Сондор | YOLO.MN
2016-06-22

"Монголын Боловсрол 2016" боловсролын үзэсгэлэн яармаг маргааш, нөгөөдөр буюу зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тав дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэнгээс Монгол улсын шилдэг гэсэн 30 гаруй их дээд сургуулийн танилцуулгыг сонирхож болох юм. Тус үзэсгэлэнд зочлоход ямар нэгэн такс төлбөр шаардлагагүй бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй аж. Тиймээс ирээдүйн мэргэжилдээ бэлтгэхэд чинь туслах их дээд сургуулийн сонголтоо эндээс хийж болох нь ээ.

Тус үзэсгэлэн BLUE SKY цамхагийн 3-р давхарт маргааш, нөгөөдөр (23, 24-нд) хоёр өдөр болно.

 

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ