Үг маш хүчтэй. Бид санаатай хэлээгүй ч зарим үг нь харилцааг эвдэж, итгэлийг бууруулж, хүний мэдрэмжийг үгүйсгэдэг.
1. Эмэгтэй хүн байж санаанд оромгүй сайн юм аа.
Энэхүү өгүүлбэр нь магтаал мэт боловч доромж, шүүмжлэлтэй хандсан, хүйсийн ялгаварлал агуулсан үг хэллэг юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн чадвартай байх нь ховор гэсэн утга санааг илэрхийлдэг. Илүү зөв арга нь тухайн хүний чадварыг шууд үнэлэх юм. Жишээ нь:
“Чиний энэ төслийн ажил үнэхээр гайхалтай болжээ” гэж хэлэх нь ямар ч ялгаварлалгүй харьцаа юм.
2. “Битгий ийм эмзэг бай л даа”
Энэ өгүүлбэр нь хүний мэдрэмжийг үгүйсгэж, “чи хэт мэдрэмтгий байна” гэж шүүмжилдэг. Ингэснээр нээлттэй харилцах боломжийг хаадаг. Харин илүү дэмжиж туслах хариулт нь:
"Энэ чамд таагүй сэтгэгдэл төрүүлснийг би мэдсэнгүй. Энэ талаар ярилцаж болох уу" гэж хэлэх нь ойлголцол, хүндэтгэлийг бий болгодог.
3. “Зүгээр л тоглоом хийж байсан шүү дээ, чи тоглоом ойлгодоггүй юм уу?”
Энэ өгүүлбэр нь өөрийн хэлсэн таагүй зүйлийг зөвтгөж бусдыг буруутгах, тухайн хүний мэдрэмжийг үл ойшоосон өнгө аяс агуулдаг. Илүү зөв хариулт нь:
“Чамайг гомдоох гээгүй юм шүү, Хэрвээ тэгж сонсогдсон бол уучлаарай.” гэж хэлж, уучлал гуйх нь эмпатитай хандлага юм.
4. “Чамайг амралтаа авна гэдгийг мэдэж байна, гэхдээ бид чамгүйгээр үүнийг хийж чадахгүй нь.”
Энэ өгүүлбэр нь тухайн хүний чухал үүргийг хүлээн зөвшөөрсөн мэт боловч хувийн цагт нь дарамт учруулж, хил хязгаарыг үл тоож байгаа хэрэг юм. Илүү зөв хэлбэр нь:
“Чи хийх албагүй, гэхдээ тусалж чадах бол нэмэлт шагнал өгнө” гэж хэлэх нь тэдний цагийг хүндэтгэж, эрх чөлөөг нь харгалзан үзэж байгаа гэсэн үг.
5. “Хэрвээ чи үнэхээр намайг хайрладаг байсан бол ингэх байсан”
Энэхүү өгүүлбэр нь сэтгэл санааны дарамт үүсгэж, гэмшил төрүүлэн хүнийг ямар нэгэн үйлдэлд хүчээр хүргэдэг. Хайрыг нөхцөлтэй болгож, эрүүл хил хязгаарыг үгүйсгэдэг. Илүү зөв хэлэх хэлбэр нь:
“Чи үүнийг хийвэл надад их хэрэгтэй л байна, гэхдээ боломжгүй бол ойлгож байна” гэж хэлж, шаардлагаа хүчээр тулгахгүйгээр илэрхийлэх.
6. “Үүнийг ганцхан чи л асуудал гэж үзэж байна.”
Энэ өгүүлбэр нь тухайн хүнийг тусгаарлаж, үгүйсгэж, санаа зовниж байгаа мэдрэмжийг нь “хэтрүүлсэн” мэт болгож мэдрүүлдэг. Ингэснээр шударгаар санал бодлоо илэрхийлэхээс татгалзах, үл ойлголцол, үл итгэлцэл үүсэх нөхцөл бүрддэг. Илүү дээр хариулт нь:
“Энэ чамд төвөгтэй санагдаж байгаа бололтой. Хамтдаа юунаас болоод байгааг ойлгоод, яаж шийдэхээ ярилцъя.”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!