Улаанбаатар хотноо болж, өчигдөр өндөрлөсөн 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болсон эрэгтэй багийнхан Гандантэгчэнлин хийдэд очиж буддын шашны түүх соёлтой танилцан, сунаж мөргөжээ.
3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн эрэгтэй баг анх удаа аваргын цом өргөсөн билээ. Тэд финалд Швейцарьтай тоглож, 21–17 онооны харьцаатайгаар анхны аваргын цом хүртсэн. Ингэснээр тус улсын хувьд түүхэнд анх удаа энэ төрлийн тэмцээнд нэгдүгээр байрыг эзэлж байгаа ба өмнө нь буюу 2016 онд дөрөвдүгээр байрт шалгарсан дээд амжилттай байв.
2025 оны аварга болсон Испанийн багийн бүрэлдэхүүн:
Иван Ауррекоэчеа
Финалын тоглолтын үеэр онцгой данк хийж багтаа ялалтыг баталгаажуулсан
Шөвгийн наймын тоглолтод багийнхаа онооны тэргүүлэгч байсан
Диего де Блас
Финалд 12 оноо авч, Испанийн багийн хамгийн олон оноо авсан тоглогч болов
Алсын шидэлт, хурдтай довтолгоогоороо амжилттай тоглож, тоглолтын хэмнэлийг тодорхойлсон
Гуим Экспосито
Багийн тоглолтын зохион байгуулагч, тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор нэрлэгдсэн
Испани, Шведийн мэргэжлийн лигүүдэд тоглож байсан туршлагатай
Дундаж үзүүлэлт: 16 оноо, 5 самбар, 5 дамжуулалт /тоглолт бүрд/
Карлос Мартинес
Плейоффын тоглолтуудад тогтмол оноо авч, хамгаалалтад хүчтэй оролцсон
Австралийн эсрэг тоглолтод 9 оноо авч, тоглолтын баатруудын нэг болсон
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!