“Gen Z slang” 20 үгийн тайлбар


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Англи хэл гэдэг үргэлж хувьсаж, хөгжиж байдаг өргөн цар хүрээтэй хэл билээ. Цаг үе өнгөрөх бүр залуусын өдөр тутамдаа хэрэглэдэг англи хэллэгүүд өөрчлөгдөж байдаг нь энгийн үзэгдэл гэмээр. Харин тэдгээр үгсийг ойлгохгүй хоцрох нь харилцааны үл ойлголцол үүсгэж байж ч болох юм.

Орчин үеийн залуусын тренд үг хэллэгүүдийг сонсоод шууд утгаар нь ойлгохгүй гайхаж байсан удаа таньд бий юу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ “Gen Z slang” 20 үгсийн утгыг тайлбарлан хүргэж байна.

Cap-Худлаа ярих

Capping буюу худлаа ярих гэсэн үгийн товчилсон хэлбэр. Хэн нэгэн худал ярьж байгааг илэрхийлэх үед хэрэглэнэ. Жишээ нь “He said he won the lottery, but I think that is cap.”

Slay- Амжилттай байх, давж гарах

Тодорхой нэг зүйлийг амжилттай, сайн хийж гүйцэтгэхдээ энэ үгийг ашигладаг. Жишээ нь: She totally slayed her presentation in front of the board members.

Hits different-Онцгой мэдрэмж төрүүлэх

Ямар нэгэн зүйл (дуу, хоол, нөхцөл байдал гэх мэт) ердийнхөөс илүү гүн, хүчтэй, эсвэл онцгой мэдрэмж төрүүлж байгааг илэрхийлдэг. Сэтгэл хөдлөлийн хүчтэй илэрхийлэл юм. Жишээ нь: This song just hits different when you’re listening to it at 2 a.m

Bet-Тэгье

Зөвшөөрч буйгаа илэрхийлэхдээ хэлдэг. Эсвэл ямар нэг зүйлд баттай, итгэлтэй байгаагаа хэлэхэд ашигладаг. Жишээ нь: You want to grab pizza after class? Bet.

Ghost-Гэнэт холбоо тасрах

Хэн нэгэнтэй дотно харилцаатай байснаа гэнэт холбоогоо тасалж, мессеж, дуудлагад хариу өгөхөө болихыг хэлнэ. Ихэвчлэн цахим орчинд хэрэглэгддэг. Жишээ нь: He ghosted me after our first date, so rude!

GOAT-Бүх цаг үеийн шилдэг

“Greatest of All Time” буюу бүх цаг үеийн хамгийн шилдэг гэсэн үгийн товчлол. Аль нэг салбарын хамгийн шилдэг хүнийг хэлэхэд хэрэглэнэ. Жишээ нь: With her record-breaking number of Academy Award nominations, Meryl Streep is the GOAT of acting.

Sus-Сэжигтэй байх

Suspicious буюу сэжигтэй гэсэн үгийн товчилсон хэлбэр бөгөөд найдвартай бус, сэжигтэй эсвэл итгэл төрүүлэхгүй хүн, зүйлд хэрэглэнэ. Жишээ нь: She’s acting all friendly now after ignoring me for weeks… kinda sus, not gonna lie.

Rizz-Сэтгэл татам

Charisma буюу хүний анхаарлыг татах, ялангуяа романтик харилцаанд сээтэгнэх, дур булаам байдлыг илэрхийлнэ. Хэн нэгнийг өөртөө татах чадвар гэсэн утгатай. Жишээ нь : No rizz at all. He tried, but she wasn’t feeling it.

Yeet-Хүчтэй сэтгэл хөдлөл

Анх ямар нэгэн зүйлийг хүчтэйгээр шидэх үед хэрэглэгддэг байсан ч одоо баяр хөөр, хүчтэй сэтгэл хөдлөл, эсвэл зүгээр л хүчтэй үйлдэл хийх үед ч хэрэглэгддэг болсон. Жишээ нь: He grabbed the bottle and just yeeted it across the room.

Buzzing-Гайхалтай, амттай

Голчлон үнэхээр амттай хоолыг магтахад хэрэглэгддэг. Гэхдээ ер нь ямар нэгэн үнэхээр гоё зүйлийг илэрхийлэхэд ч хэрэглэж болно. Жишээ нь: This pizza is bussin, for real!

Drip-Загварлаг гоё хувцаслалт

Хувцаслалт, гоёл чимэглэл, ерөнхий төрхийг үнэхээр загварлаг, дэгжин гэж магтахад хэрэглэдэг. Жишээ нь: Check out his outfit-man’s got drip for days.

Low key-Нууц, хөнгөхөн мэдрэмж

Нууцхан, эсвэл ихэд онцололгүйгээр хөнгөнөөр ямар нэг зүйлийг хийх, мэдрэмжтэй байгааг илэрхийлнэ. Жишээ нь: I’m low-key excited about the concert, but I’m trying not to make a big deal out of it.

High key-Ил тод, тодорхой байдал

Low-key-гийн эсрэг утга буюу тодорхой, ил тод, ямар нэг зүйлийг тодорхой онцолж байгааг илэрхийлнэ. Жишээ нь: I’m high-key obsessed with that new TV show. it’s all I can think about!

Flex-Гайхуулах

Ямар нэгэн зүйлийг бусдад гайхуулах, өөрийгөө магтах, сүржигнэх гэсэн утгатай. Жишээ нь: He’s always flexing about his new car.

Stan-Тууштай, үнэнч фен

Тодорхой нэг алдартай хүн, олон нийтэд танигдсан хүний тууштай, идэвхтэй шүтэн бишрэгчийг хэлнэ. Жишээ нь: I totally stan BTS. Their music is amazing!

Cringe-Зэвүүцмээр, эвгүй мэдрэмж төрүүлэх

Ямар нэгэн зүйл эвгүй, ичмээр, эсвэл хэцүү нөхцөл байдал үүсгэж байгааг илэрхийлнэ. Жишээ нь: That awkward speech was so cringe.

Cheugy-Хуучирсан

Орчин үеийн трендэд нийцэхгүй, хуучирсан эсвэл хэт чармайж, орчин үеийн биш гэж үзэгдэх зүйлсийг хэлнэ. Жишээ нь: Wearing socks with sandals is so cheugy.

Big yikes- маш их ичих, айдасд орох

Их хэмжээний ичгүүр, айдас, эсвэл шоконд орсон мэдрэмжийг илэрхийлэх илэрхийлэл. Жишээ нь: He forgot his lines on stage. Big yikes.

Dank-Чанартай, гоё зүйлс

Ихэвчлэн ямар нэгэн зүйл маш сайн, чанартай, гоё эсвэл гайхалтай байгааг магтах үг. Жишээ нь: This pizza is seriously dank. You have to try it.

#Gen Z slang