THE BOYZ хамтлагийн Juyeon болон жүжигчин Shin Si Ah хоёрын болзож байгаа гэх цуурхлыг үгүйсгэлээ


Т.Онон | YOLO.MN
2025-06-10

Сүүлийн үед онлайн олон нийтийн сүлжээнд тэднийг болзож байгаа гэсэн яриа тархсан бөгөөд үүний шалтгаан нь тэдний Instagram-ийн тайлбар, зүүлт, хувцас зэргээс ижил төстэй зүйлс олж харсан явдал юм.

Juyeon болон Shin Si Ah нар энэ оны тавдугаар сард болсон Жонжугийн олон улсын кино наадам дээр гарсан "YOUNGYOUNG" богино хэмжээний кинонд хамт тоглосон байдаг.

Өнөөдөр THE BOYZ хамтлагийн агентлаг ONE HUNDRED “Тэд хоёрын  болзож байгаа гэх цуурхал худал” хэмээн мэдэгдлээ.

#THE BOYZ #Juyeon #Shin Si Ah