Girls’ Generation хамтлагийн Соён болон түүний найз залуу Жон Кён Хогийн сүүлийн үеийн зураг олон нийтийн дунд томоохон шуугиан дэгдээлээ.
Dispatch тэднийг үерхэж байгааг 2013 онд анх илчилснээс хойш хойш тэд олон нийтэд ил тод үерхэж байгаа бөгөөд тэднийг Солонгосын энтертайнмент ертөнцөд "Алтан хосууд" гэж нэрлэдэг.
Саяхан тэднийг нэгэн хуримын ёслолд хамтдаа оролцсон тухай мэдээлэл гарсан. Төд удалгүй нэгэн цахим хэрэглэгч тэдний зургийг нийтэлсэн бөгөөд зураг дээр Соён, Кён Хо нар нэгэн жаахан хүүхэд тэвэрч, жинхэнэ "үлгэр жишээ хосууд" шиг харагдаж байв.
Гэхдээ олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан зүйл бол тэдний ижил загвартай хос бөгж байлаа.
Тэр ч байтугай бөгжөө хоёулаа зүүн гарын ядам хуруундаа зүүсэн нь хүмүүсийн сонирхлыг улам нэмэгдүүлсэн. Энэ хуруу бол хуримын бөгж зүүдэг хуруу тул фенүүдийн дунд хуримын тухай таамаг тархах нь мэдээжийн хэрэг байв.
Одоо олон нийтийн сүлжээнд хүмүүс амьсгаа даран хүлээж, тэд хуримаа зарлах болов уу гэдгийг чих тавин анхаарч байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!