Америкийн реппер Kanye West-ийн Солонгос улсад зохион байгуулагдах байсан соло тоглолт цуцлагдлаа. Өчигдөр тоглолтын зохион байгуулагч Coupang Play дараах мэдэгдлийг гаргалаа:
“Уран бүтээлч Kanye-г тойрсон сүүлийн үеийн маргаантай холбоотойгоор, тавдугаар сарын 31-нд болохоор төлөвлөгдсөн "YE Korea Concert" тоглолтыг цуцлахаар боллоо."
Kanye West өмнө нь жүүдийн эсрэг үзэл суртал, нацист идеологи магтсан мэдэгдэл зэргээс болж олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан. Мөн тэрээр Адольф Гитлерийг магтсан дуу гаргасан нь дахин хүчтэй шүүмжлэл дагуулав.
Тэрээр Ялалтын өдөр (Дэлхийн 2-р дайн дууссаныг тэмдэглэдэг өдөр) “Heil Hitler” нэртэй шинэ синглээ цацсан. Үүний дараа Spotify зэрэг томоохон стриминг платформууд уг дууны хандалтыг хаажээ.
“YE (Kanye West) Korea Concert: BULLY” нэртэй энэ тоглолтыг тавдугаар сарын 31-нд Инчоны Munhak цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн байв. Энэ нь түүний 2016 оны дэлхийн аялан тоглолтоос хойших анхны соло тоглолт байх байсан бөгөөд шинэ уран бүтээл болох “BULLY” дуугаа Солонгосын фэнүүддээ зориулан анх удаа амьд дуулж толилуулах ёстой байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!