NewJeans хамтлагийн шинэ уран бүтээл тун удахгүй


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-27

Сүүлийн үед кпоп ертөнцийг байлдан дагуулж буй NewJeans охидын хамтлаг энэ зун шинэ цомог гаргана гэдгээ зарлалаа. 

ADOR entertainment-ийн гүйцэтгэх захирал Min Hee-Jin Billboard-д өгсөн ярилцлагынхаа үеэр "Тэд шинэ цомгийнхоо ажлыг саяхан дуусгасан. Нийтлэг жанрын дуу хөгжим л энэ салбарт амжилт үзүүлнэ гэх хэвшмэл ойлголтыг бид эвдэхийг зорьсон. Цаашид гарах цомгуудаа шүтэн бишрэгчдийн хүлээлтээс давсан шинэлэг, өвөрмөц байдлаар хийх болно. NewJeans-ийн гишүүд өсөн дэвжсээр байгаа бөгөөд бид дэлхийг гайхшируулахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ. 

Эх сурвалж: nme.com 

#Оддын тухай