#CS2 $300,000 (1 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээнд "The Huns Esports", "Chinggis Warriors", "Nomads" багууд оролцоно.
Hero Esports-осс зохиож буй $300,000 (1 тэрбум төгрөг) шагналын сантай "Asian Champions League 2025" тэмцээн тавдугаар сарын 6-16-ны хооронд Хятадын Янчен, Шанхай хотуудад болно.
Азийн шилдэг найман баг оролцох тэмцээнд Valve дэлхийн чансаагаар Австралийн "FlyQuest", Хятадын "Lynn Vision Gaming", "TYLOO", Монголын "The Huns Esports" багууд шууд уригдсан.
Харин Янчен хотод болсон урьдчилсан шатнаас Хятадын "Rare Atom", Ойрх Дорнодын "JiJieHao", Монголын "Chinggis Warriors", "Nomads" багууд эрхээ авсан юм.
Тэмцээний ялагч нь наймдугаар сард болох $1,250,000 шагналын сантай "Esports World Cup 2025" тэмцээнд оролцох тул Ази багуудын хувьд тун чухал тэмцээнээр тооцогдож байна.
Монгол багуудын тоглолтын хуваарь:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!