“Уур амьсгалын асуудлаарх залуу хэлэлцээрч бэлтгэх” хөтөлбөрийг зарлажээ


О.Батхишиг | YOLO.MN
УРЖИГДАР

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Залуу хэлэлцээрчдийн академи хамтран “Climate Youth Negotiator” буюу “Уур амьсгалын асуудлаарх залуу хэлэлцээрч бэлтгэх” хөтөлбөрийг зарлалаа.  

Хөтөлбөрөөр уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээ, хэлэлцээрүүдэд залуучуудын дуу хоолойг хүргэж оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны төлөө үйлдэлд хөтлөх чадвартай 18-35 насны 2 залууг сонгон шалгаруулах юм.

Хөтөлбөрт тэнцсэн залуус Бразил Улсад зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 30-р бага хуралд (COP30) Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн гишүүнээр бэлтгэгдэж, уур амьсгалын хэлэлцээрт оролцоно.
Уур амьсгалын хэлэлцээрт оролцоход шаардлагатай 6 сарын цахим сургалтад хамрагдах ба сургалт нь манлайлал, хэлэлцээр хийх, Конвенцын ажиллах механизм болон бусад техникийн сэдвүүдийг хамарна.

Өргөдөл илгээгч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

  • 18-35 настай (2025 оны 11-р сарын 25-ны байдлаар)
  • Монгол Улсын иргэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай (IELTS 7, TOEFL 95-с дээш)
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь мэдлэгтэй
  • COP30-с өмнө болох 6 сарын цахим сургалтад бүрэн хамрагдах боломжтой (7 хоногт дунджаар 5 цаг зарцуулах)
  • COP30-д 2025 оны 11 сарын 7-21-ний хугацаанд бүрэн оролцох боломжтой

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 5-р сарын 10-ны 23:59 цаг.
 
Өргөдлийг цахимаар, Англи хэл дээр хүлээн авах ба хугацаа хэтэрсэн, дутуу өргөдлүүдийг хүлээн авах боломжгүй аж.

Эх сурвалж: БОУАӨЯ

#байгаль орчин #“Уур амьсгалын асуудлаарх залуу хэлэлцээрч