YOLO Тойм: Энэ долоо хоногт юу болж өнгөрөв?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-05-27

Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг тоймлон уншигчиддаа хүргэж байна.smiley

ЭНТЕРТАЙНМЕНТ

BTS хамтлаг шинэ рекорд тогтоолоо

Сүүлийн жилүүдэд BTS хамтлагийн гаргасан уран бүтээл бүр нь шинэ рекорд тогтоож, уг хамтлаг өөрсдийн рекордыг шинэчилж байгаа юм. Тэдний уран бүтээлийг сонсох хүүхэд, залуусын тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж. Жишээлбэл BTS хамтлагийн DAUM сайт дахь фэнүүдийн тоо сүүлийн 2 жилд тасралтгүй өссөн бөгөөд одоогоор жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Мөн "Forbes Korea: 2018 оны хамгийн нөлөө бүхий алдартанууд" жагсаалтын тэргүүн байранд BTS хамтлаг оржээ.

Тэдний шинэ амжилтыг ЭНД дарж уншаарай. 

"Deadpool 2" 125 сая ам.долларын орлогоор “Box office”-ийн жагсаалтыг тэргүүлэв

“20th Century Fox”-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн "Deadpool 2" кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. 2016 онд гарсан өмнөх анги нь ч үзэгчдийг байлдан дагуулж байсан энэхүү киноны шинэ анги энэ удаад нээлтийн долоо хоногтоо Хойд Америкт 125 сая ам.долларын орлого олсон гэж “Comscore” мэдээллээ. “Deadpool”-ийн шинэ ангийн бүтсэн зардал өмнөх ангиасаа хоёр дахин давж, 110 сая ам.долларт хүрсэн байна.

Киноны орлогын талаар болон жагсаалтын удаах байруудад ямар мэдээ орсон талаар ЭНД дарж уншаарай.

Billboard Awards: 2018 оны Шилдэг сошиал уран бүтээлчээр BTS хамтлаг шалгарлаа

Өнгөрсөн ням гарагийн үдэш Америкийн Лас Вегас хотын MGM Гранд Гарден цэнгэлдэхэд хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагналуудын нэг The Billboards Music Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг дуучин Келли Кларксон хөтөлсөн ба дуучин Эд Шийран, Бруно Марс, Пулитцерийн шагналт реппэр Кэндрик Ламар нар тус тус 15 төрөлд нэр дэвшиж, 2018 оны Шилдэг уран бүтээлчээр Эд Шийран тодорсон байна.

Бусад төрлүүдэд хэн тодорсон бэ гэдгийг ЭНД дарж уншаарай. 


СОНИН ХАЧИН

Авенжерсийн баатрууд болон тэдний орлон тоглогчид

Саяхан "Avengers: Infinity War" буюу "Цаглашгүй Дайн" хэмээх кино олон түмний хүртээл болсон билээ. Ашиг орлогоороо гаргасан кино болгоноороо тэргүүлж чаддаг Марвел кино багийн бүтээлийг хоног тоолон хүлээж, шимтэн үздэг хүмүүс цөөнгүй олон байдаг.  Мөн энэхүү кинонуудад чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол тэдний орлон тоглогчид юм. Авенжерсийн бүтээлүүдэд аюултай олон олон үзэгдэл гардаг бөгөөд тэдгээр үзэгдлийг орлон тоглогчид л хамгийн сайнаараа бүтээн гаргахыг хичээдэг билээ. 

Тиймээс та бүхэндээ зориулан тэдний орлон тоглогчтойгоо авхуулсан сонирхолтой зургуудаас хүргэж байна. Тэд яг л усны дусал мэт адилхан харагдаж байгааг ЭНД дарж уншаарай. 

Меган Маркл ханхүүтэй гэрлээд дараах 7 үйлдлийг хийх БОЛОМЖГҮЙ

Өнгөрсөн бямба гарагт Америкийн жүжигчин Меган Маркл албан ёсоор Их Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүн болсон билээ. 

Дэлхийн өнцөг булан бүрийн сая сая  хүн жүжигчин бүсгүй Их Британийн хунтайжтай хуримаа хийж буй түүхэн үйл явдлын гэрч болцгоосон юм. 

Сассэксийн гүнгийн авхай гэж нэрлэгдэх болсон Меган Марклын амьдрал эрс өөрчлөгдөж байгаа ба тэрээр язгууртны гэр бүлийнхний мөрддөг хэд хэдэн дүрмийг дагах ёстой болж байгааг ЭНД дарж сонирхоорой. 

Ш.Эрхэс, Э.Даринчулуун хөдөө нутгаар...

ОУХБХ, Газпром ХХК хамтран зохион байгуулж байгаа “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд төдийгүй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд оролцох залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тамирчин Э.Даринчулуун нар хойд хөршийг зорихдоо бэлдсээр байна.

Дэлхийн 210 улсын хүүхдүүдтэй уулзаж, эх орноо сурталчлах хоёр хүү хөдөө нутгаар аялж, малчны хотонд айлчлан, үндэсний зоог барьж, олон сонирхолтой зүйлстэй танилцлаа. Нийслэл хотын хөлтэй амьдралд төрж өссөн Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар ямар сонинтой байгаа талаар ЭНД дарж уншаарай. 

Найз нөхөрлөлийн тухай гайхалтай ишлэлүүд

Найз нөхөрлөл бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд хамгийн сайхан учралын нэг байдаг. Хэрвээ чи жинхэнэ найзаа олсон бол үнэхээр азтай юм. Учир нь хүн бүрт зөвхөн чамайг л гэх жинхэнэ найз тохиодоггүй юм шүү. Ингээд найз нөхөрлөлийн үнэ цэнийг илтгэсэн ишлэлүүдийг ЭНД дарж уншаарай. 

Анне Франк: Цаас ямар ч хүнээс илүү тэвчээртэй гэж би үе үе боддог юм

Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист германы хорих лагерьт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм.

Тэрээр өөрийн бичсэн өдрийн тэмдэглэлээрээ дэлхийн хоёрдугаар дайны үед еврейчүүдийн туулж өнгөрүүлсэн зовлонт амьдралыг тод томруунаар дүрслэн үлдээснийг ЭНД дарж уншаарай. 

Дүрийнхээ төлөө танигдахын аргагүй өөрчлөгдсөн жүжигчид

Кино урлаг орчин үед маш эрчимтэйгээр хөгжиж, үзэгчдэд чанартай сайхан бүтээлүүдийг хүргэхийг хичээдэг болсон. Мөн жүжигчдийн ур чадвар сайн кино бүтээхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн жүжигчидтэй, сайхан бүтээлийг үзэхэд хүртэл таатай. Гэвч тэд бидэнд шинэ сонирхолтой, өвөрмөц дүрийг харуулахын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг шүү дээ.

Тиймээс өөрийнхөө дүрийг бүтээхийн тулд танигдахын аргагүй өөрчлөгдөж чадсан жүжигчдийн зургийг ЭНД дарж уншаарай. 


ЗӨВЛӨГӨӨ

Охидод өгөх аминчхан ЗӨВЛӨГӨӨ

Аав ээжийн танхилхан охин өсч томроод гоо сайхандаа анхаарал хандуулах хэрэгтэй болоод байна уу? Тэгвэл бид охидод өгсөн гоо сайхны зөвлөгөөг ЭНД дарж уншаарай. 

Зөвлөгөө №6 Өглөөний нарнаас хоёр гараа алдлаад асар их хүч, халуун дулаан энергийг авч сураарай. Энэ нь сэтгэл санааг тогтвортой байлгаж, өдрийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд чинь туслах болно.

ФОТО: Хооронд нь зохицуулж болох өнгөний сонголтууд

Хувцас гэдэг хүний салшгүй том хэрэглээ тэр дундаа загварлаг харагдана гэдэг маш том соёл. Орчин үед хувцаслахдаа ёс зүйтэй байхын тулд тодорхой хэдэн дүрмийг баримтлах нь болсон. 

Загварлаг харагдах хамгийн гол дүрэм бол мэдээж ӨНГӨ СОНГОЛТ юм. Хар бараан хувцас өмслөө гээд тэр чигээр нь бараан өнгөөрөө дагнавал чи хэзээ ч загварлаг байж чадахгүй. Харин хар бараан өнгөн дээр мэр сэр тод өнгө оруулах нь чамайг загварлаг харагдуулж чадна. 

Тэгвэл өдөр тутамдаа хослуулж болох өнгөний санааг ЭНД дарж үзээрэй. 


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Олонлог” дунд сургууль өнөөдөр жил бүрийн тавдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг “Математикийн баяр”-аа Үндэсний соёл амралтын хүрээлэнд тэмдэглэлээ. 

Тус баяр нь математик соёлыг сурагчдад мэдрүүлэх, сургуулийнхаа амжилтаар бахархах, бяцхан ч гэсэн амжилт гаргасан сурагчдаа урамшуулах нэг өдрийн арга хэмжээ юм. Үүгээр хичээлийн жилийнхээ үр дүнг дүгнэж, жил бүр 170 гаруй хүүхдийг шагнадаг заншил тогтоожээ. 

ФОТО-г ЭНД дарж үзээрэй. 

“БЯЦХАН ЗОРЧИГЧИД ЭЭЛТЭЙ АВТОЗАМ” гар зургийн уралдаан зарлагдлаа

Хүүхдийн бүтээлүүдээр дамжуулан хотын иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцоход уриалах зорилготой “Бяцхан зорчигчид ээлтэй автозам” гар зургийн уралдаан зарлагдлаа.  

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

"VOICE MONGOLIA" шоуны тайзнаа дуучин С.Гантогоо "НАД ШИГ МЭДЭР" дуугаа сонордууллаа

Voice Mongolia шоуны хагас шигшээ шатны тоглолтод "Монгол Контент" ХХК-ийн дуучин С.Гантогоо шинэхэн уран бүтээл болох "Над шиг мэдэр" дуугаа үзэгч олонд сонордууллаа. Мөн "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат бас нэгэн сонирхолтой үзүүлбэрээ толилуулсан юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

YOLOmn - ҮРГЭЛЖ ЧАМТАЙ ХАМТ

#YOLO #Overview