Хаа сайгүй цэцэг навч дэлгэрч, сэтгэл гэгэлзсэн дулаан өдрүүд үргэлжилсээр. Хаврын улирал болоод ч тэр үү, уран бүтээлчид олон шинэ дуунуудаараа бидний сонорыг мялааж байна.
Ингээд Yolo.mn сайт уншигч та бүхэндээ энэ сард монгол уран бүтээлчид ямар шинэ дуу гаргасныг сонирхуулъя.
1. GANGAA – TUR HULEE
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 1
Үзэлтийн тоо: 717 мянга
“Ахиад нэг удаа дурлаач гээд хаврын тэнгэр хайраар үлээнэ
Арай л их гунигласан болохоор би ахиад зовохыг хүсэхгүй л байна”
2. BECCA – AASH MUUT
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 1
Үзэлтийн тоо: 60 мянга
“Бодох бүрд чи үнэртэж, энд байгаа юм шиг санагдаж
Болсон болоогүй зүйлсийг дурсамждаа хадгалсан”
GANGBAY & ALTANJARGAL – TSOVUUN TSAG
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 3
Үзэлтийн тоо: 472 мянга
“Аадар асгарсан адаг цөвүүн цаг
Алтан ургийн багана амьд сууринаасаа ганхана”
4. MXRNINGSTAR – JINHENE SHANALAL
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 4
Үзэлтийн тоо: 167 мянга
“Жинхэнэ шаналал чиний эзгүйд намайг зовооно
Бүрхэг тэнгэрийн дор, хүрэх харахын заагт”
5. BECCA – BOROO
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 6
Үзэлтийн тоо: 50 мянга
“Зөндөө удаан бие биеэ харлаа, зөндөө олон хүмүүстэй таарлаа
Хэлж амжаагүй зүйл хэтэрхий олон, миний хувьд бороо болж үлдсэн чи”
6. DESANT & LHAGVASUREN – DUU MET
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 7
Үзэлтийн тоо: 375 мянга
“Нарны алтан цацраг над дээр, чам дээр тусна
Дундуур ч бай, дүүрэн ч бай, дуу мэт амьдарна”
7. USUKH IREEDUI – KIRMAANII HALUUNTAI CHOCOLADE
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 7
Үзэлтийн тоо: 97 мянга
“Кирмааны халуунтай чихрээ би чамдаа хадгална
Кино үйлдвэр, жуков, зүүн 4 чам руу яарна”
8. MVCHI & BABYNNA – WHAT IS LOVE
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 9
Үзэлтийн тоо: 156 мянга
“Чи мэдэрч байгаа ч дотроо эмтэрч байгааг би мэдэж байна
Чи хэлмээр байдаг ч ганцаар баймаар байдгийг бас ойлгож байна”
9. ROOCKIE – ANHNII SHUNU
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 13
Үзэлтийн тоо: 40 мянга
“Үнэрийг чинь, хөдөлгөөн бүрийг чинь
Цонхны цаана, хотын шөнийг ч би мартахыг хүсэхгүй”
10.ENKHE – KHAIRTAI BIZDE
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 14
Үзэлтийн тоо: 100 мянга
“Би бараг живж байгаа дотроо бараг хайлж байгаа биз
Намайг зайл гэсэн ч чам дээр очоод хайр байгаа биз”
11. BECCA & SERYOJA – BOOMERANG
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 14
Үзэлтийн тоо: 265 мянга
“Чи санахгүй гэж үү, намайг
Тэс өөр зүйл бодоод өдөр хоног өнгөрүүлэх тийм амархан гэж үү”
12. YOUNG MO’G - TOTEM
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 14
Үзэлтийн тоо: 274 мянга
“Яруу алдарт хар сүлд салхинд ийш ээ тийш ээ
Халуун яг л пийшин өмнөд хил дээр тэмээ тэшнэ”
13. AY YOLA HOMAY - (PARODY COVER BAAGII & BEGUN)
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 14
Үзэлтийн тоо: 976 мянга
“Хааяа би жаахан дураараа, бусдын хайрыг хүндэлж сураарай
Залгах болгонд утсаа аваарай, seen-д сэн л бол bye bye block”
ОХУ-ын AY YOLA хамтлаг “Homay” дуу гарсан даруйдаа олон улсад алдаршиж, хаа сайгүй эгшиглэсээр байгаа билээ. Контент бүтээгч Баагий, Бэгүн нар алдартай дууг хошин маягаар коверлон дуулдаг. Тэгвэл энэ удаад “Homay” дууг коверложээ. Монголчуудын дунд нэлээдгүй үзэлттэй байгаа учир энэхүү жагсаалтад орууллаа.
14. GANGBAY – HARANGA
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 15
Үзэлтийн тоо: 1 сая 500 мянга
“Уйлаад яахав дээ
Би чамаас уйдаагүй нь үнээн”
15. B TAMIR – THE MONGOLZ
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 18
Үзэлтийн тоо: 238 мянга
“MongolZ MongolZ MongolZ MongolZ миний хамууд бүгд MongolZ
MongolZ MongolZ MongolZ MongolZ Монгол ахан дүүс MongolZ”
16. TOGTUUN – UZESGELENGOO
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 18
Үзэлтийн тоо: 188 мянга
“Зүрх минь бороон дунд дуслаад, зүрхийг нурангиар услаад
Хацар дээр чинь би дуслаад, норсон сэтгэл чинь дууслаа”
17. OPOZIT – HAIR GANGSTA
Цацагдах өдөр: Дөрөвдүгээр сарын 19
Нийт үзэлт: 198 мянга
“Хайр дуулах чинь зүгээр gangsta, хүүхдүүд ээ
Хамаг хэргээ дуу гээд ярь л даа, хүүхдүүд ээ”
18. BECCA & VANDE – YAAYDAA BAIZ
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 21
Үзэлтийн тоо: 150 мянга
“Өмнүүр чинь орж ардаа хийх том зүрхтэй байсан ч яая даа
Өмнөх амьдрал салаа замтай байсан ч
Oh I can’t help яая даа”
19. GANGBAY – SASHA
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 25
Үзэлтийн тоо: 170 мянга
“Болсон явдлаас хойш гурван жил өнгөрлөө
Утасны playlist-д гурван дуу л үлдсэн
Нэг нь гэгээн цагаан өглөө байсан
Үлдсэнийг нь чи л мэдэж байсан”
Gangbay хамтлаг энэхүү дуугаа өөрсдийн багийн найз Түвдэн-Осорын гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.
20. VANDE & O.Z - YAAV CH UGUI
Цацагдсан өдөр: Дөрөвдүгээр сарын 28
Үзэлтийн тоо: 30 мянга
“Над шиг чамайг гэх сэтгэл өөр хаана ч үгүй
Хагацна гэж чи минь бүү ай, яав ч үгүй”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!