Хийн гар бууны УАШТ-д түрүүлсэн ОХИД, ХӨВГҮҮД


Үжин | YOLO.MN
2017-03-16

Буудлагын 2017 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн БХТН-ийн ТСТ-д хоёр дахь өдрөө явагдаж байна.

Хийн гар бууны хөвгүүд, охид, багийн төрлийн тэмцээн өчигдөр болж медальтнууд тодорлоо.

Хийн гар бууны охидын тэмцээнд 23 мэргэн бууч цэц мэргэнээ сорьсон.

    Алтан медаль-Б.Ариунзул /Спортын мастер/ 224.9
    Мөнгөн медаль-Б.Өнөржаргал /Спортын дэд мастер/ 224.6
    Хүрэл медаль-Н.Шинэмөрөн /Спортын мастер/ 206.8

Хийн гар бууны хөвгүүдийн тэмцээнд 20 тамирчин өрсөлдлөө.

    Алтан медаль-Г.Батхишиг /Орхон аймаг/ 220.7
    Мөнгө медаль-А.Бүрэнбаатар /Орхон аймаг/ 219.5
    Хүрэл медаль-С.Тэмүүлэн /ТСТөв/ 197.3

Хийн гар бууны хөвгүүдийн багийн тэмцээнд Б.Цогтсэцэн, О.Эрхэмбилэг нарын бүрэлдэхүүнтэй Дорнод аймгийн баг 1038 оноогоор алтан медаль хүртлээ. Орхон аймгийн баг 1019 оноогоор мөнгөн медаль, Аварга баг 935 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Хийн гар бууны охидын багийн тэмцээнд П.Түмэнхүслэн, Н.Шинэмөрөн нарын бүрэлдэхүүнтэй Аварга баг 730 оноогоор түрүүлж, Алдар спорт хороо 721 оноогоор мөнгөн медаль, ТСТөв 692 оноогоор хүрэл медаль хүртлээ.

#Sport #Freetime #shooting #teenagers