ЭЕШ-ын онлайн бүртгэл ӨНӨӨДӨР эхэллээ


2018 оны ЭЕШ-н онлайн бүртгэл өнөөдөр буюу 2018 оны 02-р сарын 05-ны өдрийн 09:00 цагт эхэллээ.

САНАМЖ :

Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.

Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.

Шалгалтын бүртгэл 2018-04-16 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.

ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН БҮДҮҮВЧ :

Та бүхэнд амжилт хүсье. wink

Эх сурвалж : www.eec.mn

 

#Eec #Registration #School