BTS хамтлагийн хамгийн том ах Ким Сеок Жин буюу Жин нь тун удахгүй “Echo” хэмээх цомгоо гаргах гэж байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 22-нд эл цомгийнхоо concept зургуудыг нийтэлжээ. Тэрээр үсний засалтаа сортой урт болгон өөрчилж савхин өмд, бор хүрэн хослол өмсөн панк рок хэв маягийг бүрдүүлсэн байна.
Панк рок гэдэг нь 1970-аад оны дунд үеэс үүссэн хурц, ширүүн, хүчирхэг дүр төрхтэй рок хөгжмийн урсгал юм. Түүний энэхүү шинэ дүр төрхийг харсан фенүүд нь “2011-2015 оны манганы гол дүр шиг л харагдаж байна”, “Хөөх гайхалтай, рок од Жин”, “Түүний энэ төрх юу вэ, үнэхээр л Word Wide Handsome”, “Бүх талаараа сайхан харагдаж байна”, “Би энэ concept-ийн санааг гаргасан хүнд маш их талархаж байна, түүний хувцас, үс. Зүгээр л гайхалтай” зэрэг эерэг сэтгэгдэлтэй байгаа юм.
Түүний хоёр дахь бие даасан мини цомог болох “Echo” нь энэ оны тавдугаар сарын 16-нд цацагдах товтой байна. Энэ цомог нь Жины хувийн амьдралаас сэдэвлэсэн долоон дуутай. Тэрээр эдгээр дуугаа амьдралын чухал мөчүүдээ дахин эргэж санах утгаар дүрслэн гаргаж байгаа ба гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг хүргэхийг зорьсон байна.
Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.
Эх сурвалж: Allkpop, Big Hit Entertainment
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!