Польш улсын засгийн газрын тэтгэлгийн бүртгэлийн хугацаа сунгагдлаа

Бүгд Найрамдах Польш Улсад 2025-2026 оны хичээлийн жилд бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг техникийн нөхцөлөөс шалтгаалан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 хүртэл сунгаж байна.
Тавигдах шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2025-2026 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш)
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны)
- Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Суралцах мэргэжлийн чиглэл:
- Хөдөө аж ахуй
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи
- Хүрээлэн буй орчин судлал
- Нано шинжлэх ухаан, инженерчлэл
- Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
- Тусгай хэрэгцээт боловсрол
- Биотехнологи, био-инженерчлэл
- Хими, биологи
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Системд ачаалал үүсэх магадлалтай тул бүртгэлийн сүүлийн цагт хандахгүй байхыг зөвлөж байна.
Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт:
- Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас
- Тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495 дугаараас аваарай.