Хамгийн хачирхалтай машины уралдаанууд


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-08-20

Хорвоо дээр хачирхалтай зүйлс их болдог шүү дээ. Тэгвэл та хүүхдийн жижигхэн машинаар том том эрчүүд уралдаж байхыг үзсэн үү? Тракторт 5 машины мотор залгаад уралдаж байхыг үзсэн үү? Тэгвэл та хангалттай хачирхалтай зүйл үзээгүй юм байна. Ингээд хорвоо ертөнц дээрх хамгийн хачирхалтай машины уралдаануудыг танилцуулъя.

1.      Drag Racing

Богино зайд автобус, ачлагын машинуудыг тоноглон уралдуулдаг Америкаас гаралтай уралдаан юм.

2.      Lawnmower Race

Өвс хаддаг машинаар богино зайд битүү шороон замаар 12 цаг хурдалдаг хоёр төрөл байдаг бөгөөд улам хүчээ авч буй уралдааны төрөл юм.

3.      Barbie Jeep Racing

Уулын оройгоос доошоо хар хурдаараа бууж уралддаг тус уралдааны төрөл нь бэртэл гэмтэл ихтэй юм. Гэсэн хэдий ч олон улсад маш олон тамирчинтай болж байгаа.

4.      24 Hours of LeMons

500 ам.доллараас багаар үнэлэгдсэн муу, хуучин машинууд 24 цагийн турш тойрог замаар уралддаг. Мөн уралдааны дундуур дүрэм зөрчсөн  жолоочид хатсан сэндвич идүүлэх, эмэгтэй хүний хувцас өмсүүлэх гэх мэт хөгжилтэй шийтгэлүүдийг өгдөг.

5.      Tractor Pulling

Хойноо 75 тонн чиргүүл чирсэн танк, онгоц гээд янз бүрийн хүчирхэг мотор суурилуулсан тракторууд уралддаг. Зарим тракторууд 10000 морины хүч гаргах нь  бий.

6.      World Solar Challenge

Нарны энергээр ажилладаг машинууд хэт холын зай буюу 3022 км замыг уралдаж туулдаг. Тэдний уралдахад гол асуудал нь шөнө болохоор машин ажилладаггүй гэнэ.

7.      Swamp Buggy Race

Унадаг дугуйных шиг нарийхан өндөр дугуйтай машинууд усан болон шавран хөшиг татуулан давхиж үзэгчдийг баясгадаг байна.

8.      Figure 8 Racing

20-30 машин нэгэн зэрэг хязгааргүй тэмдэг шиг замаар уралддаг. Дүрмийг мөрддөг жолооч тун цөөхөн тул эмх замбараагүй байдал гардаг нь үзэгчдийн үзэх сонирхлыг улам их төрүүлдэг.

9.      Бизон-Трек-Шоу

Сайжруулсан орос тракторууд 15 км бартаа нухчаатай замаар уралддаг бөгөөд тракторын тоормос, жолоочийн дамжуулагчаас бусад бүх эд ангийг өөрчилж болдог.

10.  Bonneville Speed Week

Давсан нууран дээр болдог тус арга хэмжээн дээр ихэнх хурдны рекорд эвдэгддэг. Хэрвээ та шинэ рекорд тогтоох сонирхолтой бол энэхүү арга хэмжээ хүн бүрд нээлттэй.                                      

#Racing