ЗАХИДАЛ: "Тэр өмнөх найз охиноо мартаж чадахгүй байгаа бололтой"


ССҮТөв | YOLO.MN
2017-03-07

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр өмнөх найз охиноо мартаж чадахгүй байгаа бололтой

Би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болчихсон юм л даа. Гэтэл тэр хүн надад хайртай ч юм шиг, үгүй ч юм шиг надтай харьцаад байгаа юм л даа. Тэр хүн өмнө нь нэг охинд сайн байсан юм, зарим үед тэр охин руу  харамсаад байгаа юм шиг харцаар ширтэж харна. Би яг яах ёстой вэ.

ЗӨВЛӨГӨӨ: Нэг хөвгүүний тухай бодолд хэт автахгүй өөр шинэ содон зүйлүүдийг хийж өөртөө  цаг гаргаарай

Захидал илгээсэнд баярлалаа. Юуны өмнө эхлээд чи тэр хөвгүүнд үнэхээр сайн уу үгүй юу гэдгээ бодоод үзээрэй. Тэр хөвгүүнийг өнгөрсөндөө харамсаад тэр охин руу хараад байна гэж яагаад бодох болов? Магадгүй чи хэтрүүлэн бодож байвал яана ?  Өдрийн хэдэн удаагийн давтамжтайгаар тэр охин руу ямар үед харж байна гэх мэтчилэн дээрх асуултуудыг өөрөөсөө нэг асуугаад үзвэл яаж байна. Аливаа сөрөг зүйлийг бодох тусам тэр нь биелээд байгаа юм шиг санагдах явдал нь хэтрүүлэн бодохтой холбоотой учир чи тийм байдалд орсон байж магадгүй. Тиймээс нэг хөвгүүний тухай бодолд хэт автахгүй өөр шинэ содон зүйлүүдийг хийж өөрийгөө завгүй байлгаж дуртай зүйлээ хийх цагийг өөртөө гаргаарай. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 Зөвлөгөө өгсөн Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers