Рубикийн шоог секунд хүрэхгүй хугацаанд эвлүүлжээ


Сондор | YOLO.MN
2016-11-14

Рубикийн шооны дэлхийн дээд амжилт хүний хувьд 4.74 секундтэй тэнцдэг. Хүний хувьд шоог богино хугацаанд эвлүүлэх хэд хэдэн арга байдаг хэдий ч гарын хөдөлгөөнөөр бүх зүйл хязгаарлагдана.

Харин Германы Infineon Technologies компанийн бүтээсэн роботод тийм хязгаар байхгүй аж. Робот ердөө 0.637 секундэд рубикийн шоог эвлүүлжээ.

Рубикийн шоо эвлүүлдэг робот бүтээх ажил өнгөрсөн жилээс эхтэй. Энэ оны нэгдүгээр сард роботын дээд амжилт 1.047 секунд байсан бол ганцхан сарын дараа Алберт Бийр гэдэг залуугийн бүтээсэн робот 0.89 секундэд шоог эвлүүлж Гиннесийн номонд бичигдэж байв.

Харин одоо Infineon компанийн бүтээсэн Sub 1 Reloaded робот 0.637 секундын амжилтаар өмнөх загваруудыг ардаа орхижээ. Ажиллах зарчмын хувьд бараг ялгаагүй хэдий ч роботыг удирдаж буй бичил компьютерт гол учир бий.

Infineon компани өөрийгөө жолооддог машинд зориулан бүтээсэн AURIX бичил компьютероор роботыг тоногложээ. Ингээд хүнээс хэд дахин богино хугацаанд шийдэл гаргаж чадна гэдгийг рубикийн шоогоор дамжуулан харуул байгаа аж.

#sport #rubic #freetime