BLACKPINK хамтлагийн Женни Grand Theft Auto 6 (GTA 6)-ийн саундтрекийн цомогт багтсан цорын ганц солонгос уран бүтээлчээр нэрлэгджээ.
Мэдээллийн дагуу Женнигийн “Power Trip” дуу 34 бүтээлээс бүрдсэн цомгийн 21 дэх дугаарт бичигдсэн байна. Тэрбээр поп, хип хоп болон бусад урсгал жанрын олон улсын уран бүтээлчдийн хамт уг цомогт багтжээ. Тэдний дунд Трэвис Скотт, Playboi Carti, SZA, Дуа Липа, Лана Дел Рей, Карди Би, Камила Кабелло, Future, Зара Ларссон, Tame Impala болон Burna Boy нар багтсан байна.
Тоглоомын саундтрекийн пянзууд албан ёсны нээлтээсээ өмнө худалдаанд гарсны дараа цомгийн хавтасны зураг цахим орчинд тархаж, дууны жагсаалт ил болжээ. Гэвч тоглоомыг хөгжүүлэгч Rockstar Games одоогоор уг жагсаалтыг албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Анх 1997 онд нээлтээ хийсэн GTA бол Rockstar Games компанийн хамгийн гол видео тоглоомын цуврал юм.
BLACKPINK хамтлагийн Женни Grand Theft Auto 6 (GTA 6)-ийн саундтрекийн цомогт багтсан цорын ганц солонгос уран бүтээлчээр нэрлэгджээ.
Женнигийн “Power Trip” дуу 34 бүтээлээс бүрдсэн цомгийн 21 дэх дугаарт бичигдсэн байна. Тэрбээр поп, хип хоп болон бусад урсгал жанрын олон улсын уран бүтээлчдийн хамт уг цомогт багтжээ.
Тэдний дунд Трэвис Скотт, Playboi Carti, SZA, Дуа Липа, Лана Дел Рей, Карди Би, Камила Кабелло, Future, Зара Ларссон, Tame Impala болон Burna Boy нар багтсан байна.
Тоглоомын саундтрекийн пянзууд албан ёсны нээлтээсээ өмнө худалдаанд гарсны дараа цомгийн хавтасны зураг цахим орчинд тархаж, дууны жагсаалт ил болжээ.
Анх 1997 онд нээлтээ хийсэн GTA бол Rockstar Games компанийн хамгийн гол видео тоглоомын цуврал юм.


312











