Канадын дуучин Аврил Лавин анхны хүүхдээ төрүүлж, охинтой болсноо олон нийтэд зарлалаа.
Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү баярт мэдээг хуваалцсан байна. Дуучин бүсгүй хамтрагчийнхаа хамт охиноо өлгийдөн авсан бөгөөд хүүхдийнхээ эцгийн талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.
Түүний нийтэлсэн хар, цагаан гэрэл зургуудаас эхнийх нь охиныхоо гарыг атгасан зураг байв. Харин дараагийн зурагт тэрбээр охиноо энгэртээ тэвэрч буй бол сүүлийн зурагт Аврил болон түүний хамтрагчийн хоёр, хүүхдийн нэг хос алаг хээтэй Vans пүүзийг скэйтборд дээр байрлуулсан байв.
Лавин зургийн тайлбарт “Манай бяцхан гүнж мэндэллээ” хэмээн бичжээ.
Грэммийн шагналд найман удаа нэр дэвшиж байсан дуучин бүсгүй сүүлийн жилүүдэд хувийн амьдралынхаа талаар олон нийтэд төдийлөн мэдээлэл өгөөгүй.
Лавины хамгийн сүүлд олон нийтэд ил болсон үерхэл нь реппер Tyga-тай холбоотой. Тэд 2023 оны гуравдугаар сард Парисын загварын долоо хоногийн үеэр хамт олны өмнө гарч ирсэн бөгөөд тухайн оны зургаадугаар сард буюу гурван сар үерхсэний дараа салсан юм.
Үүнээс хойш буюу 2024 онд Аврил Лавин “Call Her Daddy” подкастад оролцохдоо хайр дурлалын харилцаан дахь өөрийнхөө талаар ярьжээ.
Тэрбээр “Би өөрөө өөртэйгөө болзох байсан” хэмээн хошигноод, хоол хийх, гэр орноо тохижуулах дуртайгаа онцолсон байна. Мөн өмнө нь болзож, танилцах харилцаанаас илүүтэйгээр шууд нухацтай үерхэлд ордог байсан тухайгаа ярьжээ.
Харин тухайн үед хэн нэгэнтэй үерхэж байгаа эсэхийг нь асуухад тэрбээр хариулахаас татгалзсан байна.
Эх сурвалж: Yahoo News

415