After School хамтлагийн гишүүн асан Nana өөрийгөө Big Bang хамтлагийн гишүүн асан T.O.P-той үерхэж байгаагийнх нь төлөө элдвээр хэлж, сөрөг сэтгэгдэл бичиж буй хүмүүсийг шүүмжилжээ.
Nana өөрийн сошиал хуудсандаа энтертайнмент салбарт ажилласан 17 жилийнхээ талаар урт зурвас нийтэлжээ.
Тэрбээр “Би 17 жилийн турш ажлаа чин сэтгэлээсээ хийж ирсэн. Би ч бас хүн учраас сэтгэл санаагаар унаж, тогтворгүй болох үе байсан. Гэсэн ч надад даалгасан ажлыг хэзээ ч хөнгөнөөр хүлээж авч, үүрэг хариуцлагаасаа зугтаж байгаагүй.
Би харилцаагаа ил болгосны дараа миний сонголт, эрх чөлөөг үл тоомсорлон санаатайгаар хорлонтой нийтлэл бичдэг атлаа өөрсдийгөө миний фен гэж нэрлэдэг хүмүүст хандан энэ үгийг бичиж байна.
Би тийм аймшигтай буруу зүйл хийсэн юм уу? Надаас болж та бүхэнд ямар нэгэн хохирол учирсан юм уу? Би ёс суртахууны ямар нэгэн дуулиан, маргаан үүсгэсэн юм уу?
Нэг зүйлийг тодорхой хэлье. Харилцаагаа ил тод хүлээн зөвшөөрөх хүртэлх хугацаа бол миний хувийн амьдрал, миний өөрийн сонголт юм. Үүнийхээ төлөө би уучлалт гуйх ёстой гэж бодохгүй байна.
Nana өнгөрсөн аравдугаар сарын эхээр T.O.P-той үерхэж байгаагаа олон нийтэд албан ёсоор баталсан юм. Тэд анх T.O.P-ийн дууны клипний зураг авалтын үеэр танилцаж, улмаар зургадугаар сараас үерхэж эхэлсэн байна.
Гэвч T.O.P-той холбоотой өмнөх маргаан, шүүмжлэлүүд Nana-д ч мөн чиглэх болжээ. Тухайлбал, T.O.P өмнө нь марихуан хэрэглэсэн хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан, урлагийн салбараас зодог тайлна гэж мэдэгдсэнийхээ дараа байр сууриа өөрчилсөн, олон жилийн турш ажиллуулсан фен сайт нь хаагдсан, мөн төрсөн өдрийн үдэшлэгт оролцсонтой холбоотой маргаан зэрэг нь түүнийг дахин шүүмжлэлд өртөхөд хүргэсэн байна.


161











