Хос өнгөрсөн хагассайн өдөр буюу аравдугаар сарын 17-нд Сөүл хотын Каннын дүүрэгт байрлах "Stage28" талбайд хуримаа хийжээ.
Хуримын газар нь EJAE-гийн хувьд онцгой дурсамжтай холбоотой аж. Тэрбээр Солонгосын нэрт жүжигчин Шин Ён Гюны ач охин бөгөөд бага насандаа эхийн талын өвөө, эмээтэйгээ "Stage28"-д цагийг өнгөрүүлдэг байжээ.
Хуримаасаа ердөө хоёр хоногийн өмнө EJAE болон Sam Kim нар мөн энэ газарт болсон “Beautiful Artist Awards” наадмын 16 дахь удаагийн ёслолд оролцож, Шин Ён Гюны 100 насны ойд зориулсан арга хэмжээнд хамтдаа хүрэлцэн ирсэн байна.
Хос 2017 онд танилаараа зуучлуулж хөгжмийн төсөл дээр хамтран ажиллахаар уулзаж, улмаар үерхэж эхэлжээ.

Гэвч Netflix-ийн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино амжилт олсны дараа EJAE-гийн уран бүтээлийн карьер эрчимтэй өссөнөөр тэд хуримын төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрсэн байна.
Анх арваннэгдүгээр сард Калифорнид хуримлахаар төлөвлөж байсан ч ёслолоо БНСУ-д хийхээр шийдэж, хугацааг нь аравдугаар сар болгон урагшлуулжээ.

EJAE “KPop Demon Hunters” кинонд зохиомол HUNTR/X охидын хамтлагийн ахлагч Румигийн дуулах хоолой болж, дэлхий даяар танигдсан юм.
Тэрбээр киноны хит дуу болох “Golden”-ыг зохиож, дуулсан бөгөөд уг дуу нь энэ оны эхээр Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эх дуу” шагнал хүртжээ.




193











