Загвар өмсөгч, бизнес эрхлэгч Хэйли Бэйбирийн үүсгэн байгуулсан гоо сайхны брэнд rhode Европын зах зээлд албан ёсоор нэвтэрч, энэ үйл явдлыг тохиолдуулан Парис хотод “café rhode” нэртэй түр pop-up кафе ажиллууллаа.
Тус кафе Парисын алдарт ен-Жермен-де-Прэ дүүрэгт байрлах Le Bonaparte ресторанд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний хооронд ажилласан байна. Харин Хэйли Бэйбир өөрөө есдүгээр сарын 30-нд тус кафены нээлтийн арга хэмжээнд оролцжээ.
“café rhode” нь энгийн нэг сурталчилгааны булан биш бөгөөд Францын уламжлалт бистроны хэв маягийг rhode брэндийн минимал, зөөлөн өнгө аястай хослуулсан тусгай туршлага байв. Мөн зочид rhode-ийн тусгайлан бэлтгэсэн цэснээс сонголт хийх боломжтой байсан бөгөөд кафе latte, espresso, croissant, pain au chocolat, madeleine зэрэг Францын сонгодог амттан, уух зүйлсийг санал болгожээ.

Мөн кафегаар үйлчлүүлсэн зочдод rhode postcard болон “rhode Metro Card” бэлэглэсэн байна. Уг картыг Парисын сонгогдсон Sephora салбаруудад авч очиж, rhode-ийн бүтээгдэхүүн худалдан авах үед skincare sample авах боломжтой байжээ. Харин кафе дээр rhode-ийн бүтээгдэхүүнийг шууд худалдаалаагүй байна.

Энэхүү pop-up-ийн гол зорилго нь rhode брэндийн Sephora дахь Европын нээлтийг тэмдэглэх явдал байв. Есдүгээр сарын 30-наас эхлэн rhode Франц зэрэг Европын олон оронд Sephora-гаар дамжин худалдаалагдаж эхэлсэн бөгөөд брэндийн мэдээлснээр Европын 19 зах зээлд нэвтэрчээ.
Ийнхүү Хэйли Бэйбир Парисын Fashion Week-ийн үеэр зөвхөн загварын арга хэмжээнд оролцоод зогсохгүй, өөрийн гоо сайхны брэндийнхээ Европ дахь дараагийн том алхмыг мөн хийсэн байна.



508











