Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Чой Сивон Монголд иржээ. Тэрбээр энэ тухайгаа аравдугаар сарын 1-нд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Тэрбээр “Монголд анх удаа ирж байна! Монголд очих нь миний олон жилийн хүсэл байлаа. Эцэст нь зорьсон газраа хүрэх замдаа гарлаа. Аравдугаар сарын 1-нээс амьдралын минь шинэ бүлэг эхэлж байна. Үнэхээр их догдолж, цаашид юу хүлээж байгааг тэсэн ядан хүлээж байна” хэмээн бичжээ.
Чой Сивон нь Өмнөд Солонгосын Super Junior хамтлагийн гишүүн бөгөөд She Was Pretty, Oh! My Lady, Athena: Goddess of War зэрэг олон ангит кинонд тоглож олонд танигдсан жүжигчин юм.

Мөн БНСУ-ын жүжигчин Сон Дон Иль Монгол Улсад ирсэн бөгөөд түүнийг нийслэлийн Сүхбаатарын талбайд явж буй бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Тэрбээр 1967 оны дөрөвдүгээр сарын 27-нд БНСУ-ын Инчон хотод төрсөн бөгөөд өдгөө 59 настай. Сон Дон Иль 1984 онд театрын жүжигчнээр уран бүтээлийн гараагаа эхлүүлж, 1991 онд SBS телевизийн сонгон шалгаруулалтаар телевизийн салбарт хөл тавьсан байна.
Тэрбээр “Reply 1997”, “Reply 1994”, “Reply 1988” зэрэг олон ангит кинонд гол дүрийн баатруудын аавын дүрийг бүтээж, үзэгчдийн дунд танигдсан юм.
Түүнийг Монголд ямар уран бүтээлийн зураг авалтаар ирсэн талаар одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.


5293






