Өнөөдөр буюу есдүгээр сарын 22-нд Пак Шин Хегийн харьяалагддаг SALT Entertainment агентлагаас “Пак Шин Хе өнөөдөр охинтой боллоо. Ээж, хүүхдийн биеийн байдал одоогоор сайн байна” хэмээн мэдэгдсэн байна.
Пак Шин Хе, Че Тэ Жүн нар 2022 оны нэгдүгээр сард гэрлэж, мөн оны тавдугаар сард анхны хүүхэд болох хүүгээ өлгийдөн авсан юм.
Пак Шин Хе хамгийн сүүлд tvN-ийн “Undercover Miss Hong” олон ангит кинонд тоглосон бөгөөд тус кино өнгөрсөн гуравдугаар сард үзэгчдэд хүрч дууссан.
Харин Че Тэ Жүн KBS2 сувгийн “Iron Family” олон ангит кинонд тоглосон бөгөөд тус кино өнгөрсөн оны нэгдүгээр сард дэлгэцнээ гарч дуусжээ.


15445






