BTS хамтлагийн гишүүн Жиминий аавын Бусан хотод ажиллуулдаг ZM-illennial кафе нэг жилийн дараа үйл ажиллагаагаа хаахаар болсноо мэдэгджээ.
Харин үйл ажиллагаагаа зогсоох болсон шалтгаанаа тодорхой дурдаагүй байна. ZM-illennial кафе нь BTS хамтлагийн хоёр гишүүн болох Жимин, Жонгүг нарын төрсөн нутаг Бусан хотод зочилж буй шүтэн бишрэгчдийн очих дуртай газруудын нэг болжээ.
Энэ кафе нь зөвхөн кофе уух газар төдийгүй хүүгээрээ бахархдаг аавынх нь сэтгэлийн илэрхийлэл болсон онцгой орчин юм. Кафегийн дотор BTS хамтлагтай холбоотой дурсгалын зүйлс, Жиминий зураг, шүтэн бишрэгчдээс нь илгээсэн бэлгүүдийг байрлуулсан байдаг.

Мөн зочид Жиминд зориулан зочдын дэвтэрт мэндчилгээ, сэтгэгдэл үлдээх, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Аз таарвал шүтэн бишрэгчидтэй хааяа уулзаж, гарын үсэг зурж өгдөг Жиминий аавтай ч уулзах боломжтой ажээ.
Кафегаас “ZM-illennial-д зочилж, энэ газрыг хайрлан, тууштай дэмжиж ирсэн хүн бүрд чин сэтгэлийн угаас талархаж байна. Та бүхний хайр, халуун дулаан сэтгэлд үнэхээр их баярлалаа” хэмээн бичжээ.


306











