BTS хамтлагтай холбоотой цахим орчинд тархсан нэгэн нууц мэдээлэл фэнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Оддын тухай мэдээллийг нэрийг нь шууд дурдахгүй, харин сэжүүр ашиглан нийтэлдэг ийм төрлийн мэдээллийг Холливудад Blind item гэж нэрлэдэг. Холливудын оддын талаарх нэрээ нууцалсан цуурхал, таамаглал нийтэлдгээрээ танигдсан Crazy Days & Nights бол энэ төрлийн мэдээлэл нийтэлдгээрээ алдартай сайтуудын нэг юм.
Тус сайт мэдээлэл нийтлэхдээ тухайн хүнийг шууд нэрлэхгүй, харин хэн болохыг нь таах боломжтой сэжүүрүүд ашигладаг. Харин уг мэдээлэл нь хожим хэвлэлүүдийн онцлох мэдээ болох үед өмнө нь нийтэлсэн таамаглалаа эргэн сөхөж, хэний тухай байсныг ил болгодог байна.
Тус сайт өмнө нь BLACKPINK хамтлагийн Rosé болон KATSEYE хамтлагтай холбоотой мэдээллүүдийг ч нийтэлж байжээ.
Энэ удаад буюу арваннэгдүгээр сарын 3-нд нийтэлсэн нууц мэдээлэлд К-попын тэргүүлэх зэрэглэлийн нэгэн хамтлаг томоохон хөгжмийн наадамд оролцохоос татгалзсан бөгөөд үүнд хамтлагийн нэг гишүүний хурим наадмын товтой давхцсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж дурджээ.
Харин уг мэдээллийг тайлбарласан хэсэгтээ Crazy Days & Nights сайт үүнийг BTS хамтлагтай холбон тайлбарлаж, хуримтай холбоотой мэдээлэлд тус хамтлагийн V болон BLACKPINK-ийн Jennie нарын нэрийг дурджээ.
Эх сурвалж: Koreaboo
BTS хамтлагтай холбоотой цахим орчинд тархсан нэгэн нууц мэдээлэл фэнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Оддын тухай мэдээллийг нэрийг нь шууд дурдахгүй, харин сэжүүр ашиглан нийтэлдэг төрлийн мэдээллийг Холливудад Blind item гэж нэрлэдэг. Холливудын оддын талаарх нэрээ нууцалсан цуурхал, таамаглал нийтэлдгээрээ танигдсан Crazy Days & Nights бол энэ төрлийн мэдээлэл нийтэлдгээрээ алдартай сайтуудын нэг юм.

137