Osceola Magic баг улирлын эхний тоглолтоо талбайдаа Oklahoma City Blue багийн эсрэг хийж, Ш.Энхийн-Од мэргэжлийн лиг дэх дебют тоглолтоо ийнхүү хийлээ. Тэрээр тоглолтод төвийн байрлалд тоглосон бөгөөд өрсөлдөгч багаа 97:89-ийн харьцаатай буулган авахад чухал хувь нэмэр оруулсан юм.
Талбайд байх хугацаандаа +12 ашигт ажиллагааны үзүүлэлтээр хоёр багийн бүх тоглогчийг тэргүүлжээ.
Энхийн-Од тоглолтын турш 24 минут талбайд өнгөрүүлэхдээ 5 оноо авч, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 1 хаалт гүйцэтгэлээ. Тэрээр талбайн шидэлтийн 6 оролдлогын 2-ыг, гурван онооны шидэлтийн 5 оролдлогын 1-ийг амжилттай болгож, чөлөөт шидэлтийн 1 оролдлогоо алдсан байна.
Мөн +12 ашигт ажиллагааны үзүүлэлтээр хоёр багийн бүх тоглогчийг тэргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнийг талбайд байх хугацаанд Osceola Magic өрсөлдөгчөөсөө 12 оноогоор илүү байсан гэсэн үг.
Энхийн-Од энэ улиралд Osceola Magic багийн 55 дугаартай тоглож байгаа юм. Тус баг нь NBA-ийн Orlando Magic клубын харьяа хөгжлийн лигийн баг бөгөөд залуу тоглогчдыг мэргэжлийн сагсан бөмбөгт хөгжүүлэх, NBA-д дэвших боломж олгодог.

Эх сурвалж: ESPN



345











