Монголын цахим спортын The MongolZ баг БНХАУ-ын Бээжин хотноо болж буй IEM Beijing 2026 тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Тэд хэсгийн шатны шийдвэрлэх тоглолтод Бразилын FURIA багийг 2:1-ээр буулган авч, шөвгийн дөрвийн эрхээ авсан байна. Цувралын эхний тоглолтод ялагдсан ч дараагийн хоёр тоглолтод дараалан ялалт байгуулснаар өрсөлдөгчөө буулган авчээ.
Ингэснээр The MongolZ тэмцээний хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болж, аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэхээр боллоо.
Тэмцээний хуваарийн дагуу The MongolZ багийн дараагийн тоглолт арваннэгдүгээр сарын 6-нд болох бөгөөд өрсөлдөгч нь шөвгийн наймын шатны тоглолтын дараа тодорхой болно.
IEM Beijing 2026 тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд аварга баг 125 мянган ам.долларын шагнал хүртэх юм.






413











