Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үзэгчдийн тоо эрс нэмэгдэж, WNBA буюу эмэгтэйчүүдийн NBA лиг хурдацтай хөгжиж эхэлжээ.
2025-2026 оны улиралд ESPN болон ABC-ээр дамжуулсан WNBA-ийн тоглолтуудыг дунджаар 1.37 сая хүн үзсэн нь өмнөх жилээс 28 хувиар өссөн үзүүлэлт байв. Мөн тус улиралд 2 саяас дээш үзэгчтэй таван тоглолт гарсан бол 7-р сард Indiana Fever болон Las Vegas Aces-ийн тоглолтыг 2.64 сая хүн үзсэнээр 1998 оноос хойших хамгийн өндөр үзэгчтэй ням гарагийн WNBA-ийн тоглолт болжээ.
Үзэгчдийн энэ өсөлтийг дагаад WNBA-ийн бизнесийн үнэ цэнэ ч нэмэгдэж байна. 2026 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ медиа эрхийн гэрээнүүдээр Disney, Amazon Prime Video болон NBCUniversal зэрэг компаниуд 11 жилийн хугацаанд WNBA-ийн тоглолтуудыг дамжуулах эрхтэй болсон нь лигийн хөгжлийг тодорхойлж буй бас нэгэн нотолгоо юм.

Туршлагатай одод лигийн чанарыг тодорхойлж байна
Энэхүү өсөлтөд коллежийн сагсан бөмбөгөөс мэргэжлийн лигт хөл тавьсан Caitlin Clark, Angel Reese зэрэг тамирчдын чадварлаг өрсөлдөөн болон сошиал медиа дахь идэвх нь залуу үзэгчдийн анхаарлыг WNBA-д татахад нөлөөлсөн гэж хэлж болно.
Үүний зэрэгцээ A’ja Wilson, Breanna Stewart зэрэг туршлагатай одод лигийн өрсөлдөөн, тоглолтын чанарыг тодорхойлоход том хувь нэмэр оруулж байна. 2026 оны All-Star тоглогчдын гарааны бүрэлдэхүүнд эдгээр дөрвөн тамирчин бүгд багтаж байсан билээ.


Үүнийг дагаад хувцас загвар, гоо сайхан, технологи, спортын брэндүүд эмэгтэй тамирчидтай хамтран ажиллах нь нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тамирчид дан ганц спортын амжилтаараа биш өөрийн нэр хүнд, үзэгчидтэй тогтоосон харилцаагаараа эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна.



248











