Өдгөө 41 настай Криштиану Роналду Португалын шигшээ багаас зодог тайлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Тэрбээр Instagram хуудсандаа нийтэлсэн урт бичлэгээрээ дэмжигчдэдээ хандан захидал уншиж, шийдвэрээ мэдэгджээ.
Роналду “Португалын шигшээ багийн долоо дугаартай өмсгөлийг буцааж өгөх өдөр ирлээ. Би энэ дугаарыг зөвхөн өөрийнх гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ 23 жилийн турш өмсөх эрх, хариуцлагыг хүлээжээ” гэж хэлсэн байна.
Тэрбээр Португалын шигшээ багийн төлөө нийт 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан нь олон улсын хөлбөмбөгийн дээд амжилт юм.







450











