Энэ 5 сард болох тоглолтууд


Т.Онон | YOLO.MN
2024-05-07

Ойрын өдрүүдэд дулаарч цаанаасаа нэг сэтгэл гэгэлзэж байна уу. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөмөөр гэсэн хэдий ч шалгалт дөхөөд цаг зав тун муутай байна уу. Толгой өөд татах завгүй хичээсэн өөрийгөө шагнаад тоглолт үзвэл ямар вэ. Энэ 5 сард болох тоглолтуудын хуваарийг түүвэрлэн танилцуулж байна.

LIVE STAGE CONCERT A-SOUND & THE LEMONS

Тоглолтын онцлог: Тэд тайзнаа гарахдаа хамтран дуулах бөгөөд өөрсдийн хит дуунууд болон шинэ уран бүтээлээ тоглолтдоо зориулж гэрэл болон хөгжмийн найруулгатай тоглох гэж байна. 
Хэзээ: 2024.05.18 
Хаана: UG ARENA
Тасалбар: 99,000₮

FLASH "ХАЙРЛАХ ХҮСЭЛ" 18TH ANNIVERSARY

Тоглолтын онцлог: Анхны цомгийн хит дуунууд болон бусад цомгийн шилдэг дуунууд дуулагдах бүрэн хэмжээний амьд тоглолт.
Хэзээ: 2024-05-24
Хаана: Зайсан Хилл Эвент Холл
Тасалбар: 250,000-350,000₮

WAKE UP OPEN AIR 2024 FESTIVAL'S 10TH ANNIVERSARY 

Тоглолтын онцлог: Энэ удаагийн WAKE UP FESTIVAL 10 дахь жилдээ зориулан анх удаагаа задгай талбайд болж байгаа бөгөөд БНСУ, ОХУ, БНХАУ, Япон-аас нийт 5-н орны хамтлагуудыг Монгол Улсаас 36 хамтлагын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа гэдгээрээ энэ жилийн онцлог юм.
Хэзээ: 2024-05-25
Хаана: Скай резорт
Тасалбар: 165,000 ₮

FANTASIA - ANIMATION IN CONCERT

Тоглолтын онцлог:Fantasia Studio -н ээлжит тоглолт бидний сайн мэдэх Disney -н Aladdin, Cinderella ,Mulan , MGM -н Tom and Jerry  зэрэг бүх цаг үеийн  шилдэг  15 анимешн , картүүн бүтээлүүдийн хөгжмийг толилуулахад бэлэн боллоо.
Хэзээ: 2024.05.29
           2024.05.30
Хаана: Соёлын төв өргөө
Тасалбар: 80,000₮

УКА "МӨРӨӨДӨЛ БИД 2" ТОГЛОЛТ


 

УКА "МӨРӨӨДӨЛ БИД 2" ТОГЛОЛТ
Тоглолтын онцлог: Укагийн гал халуун фенүүд гээд бүгдэд нээлттэй бөгөөд 2 цагийн турш дуулж бүжиглэж, сайхан бүхнийг ярилцаж, онцгой бүхнийг хамтдаа мэдэрцгээе. 
Хэзээ: 2024-05-31
Хаана: UG Arena
Утас: 8017936 

Энгийн суудалтай тасалбар - 55,000 төгрөг 
5 давхарт байрлах 6 хүн суух боломжтой ширээ – 550,000 төгрөг 
15 хүн орох боложмтой VIP өрөө – 1,500,000 төгрөгөөр авах боломжтой. 

 

"ЗУНЫ ЗУГАА-DAVAIDASHA 2024”


Тоглолтын онцлог: davaidasha-тай Зуныг хамтдаа эхлүүлэхэд бэлэн үү? Энэ зуны хамгийн том шуугиан тарих тоглолтоос бүү хоцроорой.  
Хэзээ: 2024-05-31
Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
Тасалбар: 
Тасалбарын төрөл: Энгийн
39,000 ₮

Тасалбарын төрөл: 3 найзын багц
90,000 ₮

Тасалбарын төрөл: VIP Entrance
400,000 ₮

Эх сурвалж: Шоппи

#toglolt