Гринч киноны талаарх таны мэдэхгүй 10 баримт


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-27

Шинэ жилийн баяраар үзэх хамгийн тохиромжтой кино бол яах аргагүй Гринч билээ. Баяр тэмдэглэх дургүй, үргэлж уцаарлаж явдаг хэр нь хүн бүрийн хайрыг татсан ногоон мангасыг мэдэхгүй хүн ховор биз. Гринчийн талаарх кино, ном зохиол олон бий. Харин бид эл нийтлэлээрээ Гринч киноны талаарх төдийлөн мэдэхгүй таны мэдэхгүй нууцуудыг дэлгэе. 

1. Гринч бол Жим Кэрри 

Хамгийн анх Гринчийн дүрд Jack Nicholson, Eddie Murphy нарыг сонгосон боловч эцэст нь Jim Carrey тогложээ. 

2. Гринчийн нүүр хувиргалт гурван цаг үргэлжилдэг 

Хамгийн анхны зураг авалт дээр Гринчийн нүүр хувиргалтыг хийхдээ найман цагийг зарцуулж байжээ. Харин түүнээс хойших нүүр хувиргалтын будалт нь гурван цаг үргэлжилдэг болсон. Зураг авалтын явцад Жим Кэрри нүүр хувиргалтыг 100 удаа хийсэн байна. Мөн нүүр будалтаа хурдасгахын тулд Кэрри хөмсгөө хусаж байжээ. 

3. Гринчийн хувцасыг хийхдээ сарлагийн үс ашигладаг байжээ 

Гринчийн хувцсыг хийхдээ ихэвчлэн сарлагийн үс ашигласан байна. Түүнийгээ ногоон өнгөөр будаж, дараа нь костюм дээр хэсэг хэсгээр нь оёдог байв.  

Жим Кэрри Гринчийн хувцсыг өмсөхөд өдөр бүр амьдаараа булуулж байгаа юм шиг санагддаг байсан гэжээ. Үүнийгээ даван туулахын тулд эрүүдэн шүүлтийг хэрхэн тэсвэрлэхийг заадаг хүнээс зөвлөгөө авч байжээ. Нийтдээ 92 хоног энэ хувцсыг өмссөн байна.  

4. Гринч анхандаа хар, цагаан өнгөтэй байв 

Гринч нь анх ногоон биш хар, цагаан өнгөтэй, улаан, ягаан толботой байжээ. Сүүлд нь найруулагч Чак Жонс ногоон болгож өөрчилсөн байна.  

5. Жим Кэрри шар өнгийн линз зүүдэг

Линз зүүхэд маш тухгүй санагддаг тул зарим зураг авалтын үеэр зүүж чаддаггүй байжээ. Зүүгээгүй хэсгийг нь компьютерийн программаар янзлан зассан аж. 

6. Зохиолч Anthony Hopkins гринчийн зохиолыг нэг өдрийн дотор бичиж дуусгасан байна. Жим Кэрри зарим хэсгийг нь бичжээ. 

7. Киноны дуу болох “You’re a Mean One, Mr. Grinch”-ыг Жим Кэрри өөрөө дуулжээ. Ингэхдээ дуу хоолой өөрчлөх ямар  нэгэн эффэкт ашиглаагүй байна. 

8. 2000 онд Гринч кино 50 сая тасалбар борлуулж рекорд тогтоож байжээ. 

9. Тус кино нь Гэртээ ганцаараа (1990) – ээс хойш хамгийн их орлого олсон Зул сарын кино болсон. 

10. Кинонд нийтдээ 600 дүрсний эффект ашиглан бүтээсэн.  

 

#нийтлэл